ЗБДС-гийн Гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулжээ ЗБДС-гийн Гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЗБДС-гийн Гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулжээ

2022 оны 7 сарын 04

Arslan.mn

АТГ-аас эрүүгийн 648 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 8 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн байна. Тодруулбал, Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг  нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байршилтай 476,7 м.кв талбай бүхий оффисын талбайд ажлын байрны их засварын ажил гүйцэтгэх гэрээг байгуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Б” ХХК-тай 185.896.955 төгрөгөөр гэрээ байгуулж давуу байдал бий болгосон байна. Энэ нь улсад их хэмжээний хохирол учруулсан, дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд Үнэлгээний хорооны гишүүдээр томилогдсон тус сангийн хуульч “Д”, ахлах мэргэжилтэн “Бц”, “Бм”, хараат бус гишүүн “Д, “Ц” нар нь мөн хуулийг зөрчиж, шаардлага хангаагүй “Б” ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулж, гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлэн гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон байна.

Мөн “А” нь ерөнхий нягтлан бодогчид амаар үүрэг өгч, банкны салбар руу мөнгө шилжүүлснээр 38,663,013 төгрөгийн хохирол учруулсан  гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3
638434
6 эможи

Зочин
2022-07-04 21:15
Энэ төрийн эрх мэдэлтэнгүүдийн байгаа царай. Эр эм хөгшин залуугүй хулгайч луйварчид нөгөө сэлэм эргүүлэгч энэ новшнуудтайгаа бүр эвлэрч дээ.
Зочин
2022-07-04 20:36
Эмэгтэй хулгайч гэгээр нэмэгдээ юуу
keyboard_arrow_up