Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн төмөр зам усанд автжээ Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн төмөр зам усанд автжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн төмөр зам усанд автжээ

2022 оны 7 сарын 04

Arslan.mn

Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн төмөр зам усанд автсан талаар Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн замын даргын ажлын албанаас мэдэгдлээ.

Тус албаны мэдэгдэлд " 2022 оны долдугаар сарын 03-ны өдрийн 18 цаг 20 минутын орчимд Төв аймгийн Эрдэнэ сумын нутгаар их хэмжээний бороо орж, Хоолт-Цагаанхяр хоорондын замын 476-р км-ийн 2-р зуут усанд автан угаагдсаны улмаас Улаанбаатар- Замын-Үүдийн зорчигчийн 276-р галт тэргийг Хоолт зөрлөгт зогсоож галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах арга хэмжээ шуурхай аваад байна. Усанд угаагдсан замыг яаралтай сэргээн засаж галт тэрэгний хөдөлгөөнийг нээхээр УБТЗ-ын удирдлага болон 60 гаруй замчид газар дээр нь ажиллаж байна. Улаанбаатар, Багахангай, Олон Овоо өртөөнөөс замыг сэргээн засахад шаардлагатай элс, хайрга, чулуу ачсан галт тэрэг хөдөлж эхнээсээ очиж, сэргээн засах ажил эрчимтэй хийгдэж байна. Замыг өнөө шөнийн 01 цагийн орчимд сэргээн засаж, галт тэрэгний хөдөлгөөнийг нээх төлөвлөгөөтэй ажиллаж байна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
2
ouch an post
2
confuse an post
1
angry an post
4
638408
12 эможи

Зочин
2022-07-04 08:35
Ccfv a ..qq669
keyboard_arrow_up