Ц.ЭРДЭНЭБИЛЭГ : Эмийн зөвлөлөөс 5-11 насны хүүхдэд Файзер вакциныг хийх зөвшөөрөл өгөхөөр дархлаажуулалт эхэлнэ Ц.ЭРДЭНЭБИЛЭГ : Эмийн зөвлөлөөс 5-11 насны хүүхдэд Файзер вакциныг хийх зөвшөөрөл өгөхөөр дархлаажуулалт эхэлнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Ц.ЭРДЭНЭБИЛЭГ : Эмийн зөвлөлөөс 5-11 насны хүүхдэд Файзер вакциныг хийх зөвшөөрөл өгөхөөр дархлаажуулалт эхэлнэ

2022 оны 7 сарын 01

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг АНУ-аас бага насны хүүхдүүдэд зориулан өгсөн коронавирусийн эсрэг вакцины тоо ширхэг болон хадгалалтын талаар мэдээлэл өглөө.

Arslan.mn

Тэрбээр "АНУ-ын "Pfizer" компаниас бага насны хүүхдэд зориулсан тусгай савлагаатай вакциныг оруулж ирсэн. Одоогоор 300,00 вакцин ирснийг ХӨСҮТ-ийн вакцин биобэлдмэлийн агуулахын гүн хөлдөөгчид хадгалж байгаа.

5-11 насны хүүхдэд вакциныг хийх талаар хуралдаж байна. Олон улсын холбогдох байгууллага уг вакциныг хүүхдэд хийж болох зөвшөөрлийг өгсөн.

ЭМЯ-ны дэргэдэх хүүхдийн мэргэжлийн болон дархлаа, харшил судлалын салбар зөвлөлөөр асуудлыг хэлэлцүүлээд эцсийн шийдвэрийг Хүний эмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж гаргана. Хүний эмийн зөвлөлийг ирэх долоо хоног хуралдуулна.

Мэргэжлийн салбар зөвлөл хуралдаад 5-11 насны хүүхдэд Файзер вакциныг хийж болно гэсэн зөвлөмжөө өгвөл Хүний эмийн зөвлөл хуралдах юм.

Өөрөөр хэлбэл Хүний эмийн зөвлөлөөс 5-11 насны хүүхдэд уг вакциныг хийж болно гэсэн зөвшөөрлийг өгөхөөр вакцинжуулалтаа эхэлнэ.

АНУ-д Хүнс, эмийн нийгэмлэгээс зөвшөөрлийг өгөөд тус улсад 5-11 насны хүүхдүүдийн вакцинжуулалтыг эхэлсэн байгаа. Бид энэ шийдлийг гаргахын тулд бусад орны туршлага болон эрдэмтдийн судалгааны дүнг үндэслэдэг" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5
638365
6 эможи

keyboard_arrow_up