“Энхтайваны гүүрэн дээр хоёр автомашины завсарт дугуйтай хүн хавчуулагдсан осол гарсан“ “Энхтайваны гүүрэн дээр хоёр автомашины завсарт дугуйтай хүн хавчуулагдсан осол гарсан“
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Энхтайваны гүүрэн дээр хоёр автомашины завсарт дугуйтай хүн хавчуулагдсан осол гарсан“

2022 оны 7 сарын 01

Өнөөдөр өглөө Энхтайваны гүүрэн дээр осол гарсны улмаас Улаанбаатар хотод нэлээдгүй түгжрэл үүссэн. 

Arslan.mn

Ослын талаар Тээврийн Цагдаагийн Албанаас тодруулахад "Өнөөдөр өглөө Энхтайваны өргөн чөлөө, Энхтайваны гүүрэн дээр осол гарсан тухай дуудлага мэдээлэл 07:45 цагт ирсэн. Хоёр суудлын автомашины завсраар дугуйтай хүн хавчуулагдсан осол гарсан байна. Одоогоор хэргийн газарт үзлэг хийгдэж байгаа тул нэмэлт мэдээлэл өгөхгүй боломжгүй" гэв. 

Ослын улмаас гүүрний урдаас хойш чиглэх урсгалын хөдөлгөөн бүрэн хаагдсан байна. Нөхцөл байдлаас харвал суудлын хоёр автомашин болон моторт дугуй осолдсон байна. 

Уг ослын талаар удахгүй Тээврийн цагдаагийн албанаас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
3
yay an post
1
sad an post
2
ouch an post
1
confuse an post
angry an post
638353
7 эможи

keyboard_arrow_up