Нийслэлд дуу цахилгаантай аадар бороо орно Нийслэлд дуу цахилгаантай аадар бороо орно
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлд дуу цахилгаантай аадар бороо орно

2022 оны 6 сарын 30

Arslan.mn

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй.  Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 22-27 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 34-39 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна. Өнөөдөр ихэнх нутгаар, ялангуяа Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул голын хөндий болон говь, талын нутгаар хурц нартай, аагим халуун өдрүүд үргэлжилж, нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхаарууллаа.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 27-29 градус дулаан байна.
  • БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 27-29 градус дулаан байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 25-27 градус дулаан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
638337
1 эможи

keyboard_arrow_up