БНХАУ-д зорчих виз мэдүүлэхэд тавигдах шинэчилсэн шаардлага БНХАУ-д зорчих виз мэдүүлэхэд тавигдах шинэчилсэн шаардлага
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

БНХАУ-д зорчих виз мэдүүлэхэд тавигдах шинэчилсэн шаардлага

2022 оны 6 сарын 29

Arslan.mn

БНХАУ-д зорчих виз мэдүүлэхэд тавигдах шаардлагыг шинэчилжээ. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам 2022 оны зургаадугаар сарын 20-ны өдрөөс эхлэн шинэчилсэн хэлбэрээр визийн мэдүүлгийг авч байгаа аж.

Цаг товлох, урьдчилсан хяналт

Элчин сайдын яамны виз мэдүүлгийн үйлчилгээ нь цахим шуудангаар цаг товлож, урьдчилан хянах системийг хэрэгжүүлсэн хэвээр байгаа. Виз мэдүүлэгчид нь өөрийн нөхцөл байдал, зорчих зорилго, визийн ангилал болон холбогдох визийн материалыг манай ЭСЯ-ны баримт бичиг хянах цахим шуудан болох consulatemng@gmail.com хаягт илгээнэ.

ЭСЯ-ны ажилтан виз мэдүүлгийн материалыг урьдчилан хянах бөгөөд баримт бичиг хянагдаж дууссанаар Элчин сайдын яамнаас цаг олголтын дугаарыг цахим шуудангаар илгээж, визийн материалыг шуудангаар илгээх тухай виз мэдүүлэгчид мэдэгдэх юм. 

Баримт бичгийн шаардлага

Цахим шуудангийн урьдчилсан хяналт хийгдсэний дараа виз мэдүүлэгч дараах баримт бичгийг Элчин сайдын яаманд шуудангаар илгээнэ. 

Үндсэн материал

  1. Паспортын эх хувь ба хуулбар. Паспортын хүчинтэй хугацаа 6 сараас дээш байх, визийн хуудас 1-ээс доошгүй хоосон нүүртэй байх, паспортын мэдээлэл бүхий хуудасны хуулбар 1% байна. 
  2. Гарын үсэг зурагдсан виз мэдүүлгийн маягт болон түүний баталгаажуулах хуудас. Визийн мэдүүлгийг цахимаар бөглөж, түүнийг хэвлэсний дараа баталгаажуулах хуудас болон виз мэдүүлгийн маягтын 9 дэх хэсэгт гарын үсэг зурна.  
  3. Цээж зургийн цаасан ба цахим хувилбар. Заасан стандартын шаардлага хангасан ойрын хугацаанд эгц урдаас авхуулсан, өнгөт, малгай өмсөөгүй цээж зураг 1 хувь,  мөн тухайн зургийг CD-н дээр буулгасан байх шаардлагатай. 
  4. Гуравдагч орны иргэдийн тухайд, хууль ёсоор зорчих, эсхүл оршин суух зөвшөөрлийн баримт бичиг. Хэрэв виз мэдүүлэгч нь Монгол Улсын харьяат иргэн биш байх тохиолдолд, Монгол Улсад хууль ёсоор зорчих, оршин суух, ажиллах, сурах зэрэг хүчин төгөлдөр тодорхойлолт, эсхүл хүчин төгөлдөр визийн эх хувь ба хуулбар. 
  5. БНХАУ-ын харьяатаас гарч, гадаад улсын харьяат болсон иргэдийн тухайд, өмнө нь ашиглаж байсан БНХАУ-ын паспорт, эсхүл өмнө нь олгосон БНХАУ-ын виз. Хэрэв та БНХАУ-ын виз анх удаа мэдүүлж буй тохиолдолд, өмнө нь ашиглаж байсан БНХАУ-ын паспортын эх хувь ба паспортын мэдээллийн хуудасны хуулбарыг гаргаж өгөх. Хэрэв та өмнө нь БНХАУ-ын виз авч байсан төдийгүй шинэ паспорт дээр виз мэдүүлсэн тохиолдолд, хуучин паспортын мэдээллийн хуудас болон өмнө нь олгосон БНХАУ-ын визийн хуулбарыг гаргаж өгөх. /Шинэ паспорт дээрх овог, нэр нь хуучин паспортын мэдээллээс зөрүүтэй байх тохиолдолд, холбогдох эрх бүхий байгууллагаас овог, нэр өөрчилсөн тодорхойлолтыг гаргуулж өгөх/.
  6. Коронавируст халдварын эсрэг урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдсан гэрчилгээ.

Анхаарах зүйлс!!

  1. Цахим шуудангаар урьдчилан хянагдаагүй материалыг Элчин сайдын яам руу шуудангаар илгээхгүй, эс бөгөөс тухайн материалыг буцаах болно.
  2. Цахим шуудангаар визийн материалаа “шуудангаар илгээх” тухай мэдэгдэл хүлээн авсан тохиолдолд, тухайн цахим шуудангийн мэдэгдэлд заасан шаардлагын дагуу баримт бичгээ нэг бүрчлэн шалгасны үндсэн дээр бүрэн гүйцэд материалыг заасан дарааллын дагуу илгээх дугтуйд хийнэ.
  3. БНХАУ-д зорчих виз мэдүүлэх үйлчилгээ нь хоёр талын шуудангийн үйлчилгээний хүрээнд хийгдэж байна. Хэрэв зайлшгүй шаардлагатай онцгой тохиолдолд визийн материал шууд өгөх, эсхүл хариу авах бол, лавлах утас руу залгах, эсхүл цахим шуудан илгээж Элчин сайдын яамтай холбогдоно уу. Урьдчилан холбогдохгүйгээр Элчин сайдын яаманд ирж визийн материал өгөх, хариу авахгүй болохыг анхаарна уу.
  4. Дипломат паспорт эзэмшигч иргэн, мөн дипломат, албан виз болон дипломат албан тушаалтан, түүний гэр бүлийн гишүүн хувийн хэргээр зорчих виз мэдүүлэхэд цахим шуудан илгээх, эсхүл лавлах утас руу залгаж Элчин сайдын яамны Консулын хэлтэстэй холбогдоно уу. 
  5. Хэрэв агуулгын зөрүү гарах тохиолдолд, хятад хэл дээрх хувилбарыг баримтална. 

Консулын баримт бичгийн цахим шуудан: consulatemng@gmail.com, лавлах утас:70100110, Даваа-Баасан гарагт 09:30-12:00, 15:00-18:00 цаг хүртэл ажиллана.

 

Эх сурвалж: БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
angry an post
638328
3 эможи

Зочин
2022-06-30 10:45
Энэ визний газарт нь монголчуудыг дээрэлхсэн бүдүүлэг их зантай хүмүүс суудгийн билээ
keyboard_arrow_up