СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ослын улмаас өчигдөр орон нутгийн замд хоёр хүний амь эрсдэв СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ослын улмаас өчигдөр орон нутгийн замд хоёр хүний амь эрсдэв
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ослын улмаас өчигдөр орон нутгийн замд хоёр хүний амь эрсдэв

2022 оны 6 сарын 29

Arslan.mn

Энэ сарын 28-ны шөнө 05:30 цагийн үед Төв аймгийн Аргалант сумын нутаг Хөшөөт 2-р багийн нутагт Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явсан Toyota Land 200 маркийн М жолоочтой автомашин Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн чиглэлд явсан А жолоочтой Toyota Prius маркийн автомашин мөргөлдсөн зам тээврийн осол гарав.

Ослын улмаас Toyota Prius маркийн автомашинд зорчиж явсан зорчигч  Х /32 настай эмэгтэй/, И/3 настай эрэгтэй/ нар нь ГССҮТ-д хүргэгдэх үед нас барж, 2 зорчигч /12 настай эрэгтэй, 20 настай эмэгтэй/ гэмтсэн харамсалтай зам тээврийн осол бүртгэгдэж шалгалтын ажиллагаа явагдаж байна.

Arslan.mn

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган хурдаа тохируулан, хамгаалах бүс, хамгаалах малгайг хэрэглэж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барихаас татгалзаж, анхаарал, болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Ташрамд дурдахад,  Цагдаагийн байгууллагаас улсын хэмжээнд “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” нэгдсэн арга хэмжээг зургадугаар сарын 20-ны өдрөөс 9 дүгээр сарын 15-н хүртэлх хугацаанд зохион байгуулж байна.

Дээрх арга хэмжээний хүрээнд нийслэл аймгийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн  цагийн менежментийн дагуу 24 цагаар орон нутгийн замд хяналт шалгалт хийж, иргэдийн амар тайван ая тухтай зорчих нөхцөлийг ханган ажиллаж байгаа юм.

Тус хяналт шалгалтын хүрээнд ХУРД ХЭТРҮҮЛСЭН жолоочийн эрхийг газар дээр нь шууд хасах хүртэл арга хэмжээг авч ажиллаж байгаа билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
7
ouch an post
1
confuse an post
3
angry an post
5
638322
22 эможи

зочин
2022-07-01 13:18
яаанаа... яагаад ийм хэнэггүй байдаг юм бэ, гэр бүлээ авч явж байж ингэтлээ давхина гэж байх уу?, аминдаа хайргүй хүмүүс байх юм, өдөр бүр л ослын мэдээлэл орох юм, наадмын энэ олон өдрүүдийг яах болдоо
Зочин
2022-06-30 09:39
Yagaad ur huuhed ger bulee bododgui humuus we
ИРГЭН
2022-06-29 19:18
БУРУУ РУЛЕЭЭ ХЭЗЭЭ БОЛИХ ЮМ БОЛОО МОНГОЛЫН ТӨР
Зочин
2022-06-29 17:40
Орон нутагт 100км/цаг болгоо. Хяналтаа тавих зөвөө. Буруу жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэлээ яг хэдэн хүний амь бүрэлгэж байж болиулах вэ?
Зочин
2022-06-29 12:47
59миллийн хурдтай явж байхад хажуугаар өнгөрөхдөө сигналдаад д шидсэн чулуу шиг юмнууд явах юм даа зайлуул.
Зочин
2022-06-29 12:45
Аажуу явбал аяндаа хүрнэ гэдэг дээр бас аажуу явбал амь насанд чинь өлзийтэй гээд нэмчих.
Зочин
2022-06-29 12:43
хурдыг тогтмол хэмж. Хурд хэтрүүлсэн бүх жолоочийн эрхийг хас. Манай хөдөөгийн замд 40-50 миллээс илүү хурдтай явах газар ердөө байхгүй.
Зочин
2022-06-29 09:55
Портер гээд бас хогнууд бна аа гэрэл шилжүүлнэ гэж байхгүй
keyboard_arrow_up