Дөрвөн сарын хугацаанд 66 удаагийн үйлдлээр хулгай хийсэн 23 настай этгээдийг баривчилжээ Дөрвөн сарын хугацаанд 66 удаагийн үйлдлээр хулгай хийсэн 23 настай этгээдийг баривчилжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Дөрвөн сарын хугацаанд 66 удаагийн үйлдлээр хулгай хийсэн 23 настай этгээдийг баривчилжээ

2022 оны 6 сарын 29

Arslan.mn

Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид Завхан аймаг дахь цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчидтай хамтран энэ оны хоёрдугаар сараас зургадугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд 66 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн 23 настай, эрэгтэй “Д” гэгчийг илрүүлэн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Уг этгээд нь одоогоор Архангай аймгийн нутаг дэвсгэрт 10, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт 8, Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт 22, Дундговь аймгийн нутаг дэвсгэрт 5, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт 5, Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт 13, Завхан аймгийн нутаг дэвсгэрт 3 нийт 66 удаагийн үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч алт, мөнгөн эдлэл, зөөврийн компьютер, гар утас зэрэг овор багатай эд зүйл хулгайлж Улаанбаатар хотод “Нарантуул” зах болон “Урт цагаан” худалдааны төв, Дархан-Уул аймгийн ченжүүдэд худалдан борлуулсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоод байна.

Та өөрийн орон байр, албан байгууллага болон хувийн өмчдөө найдвартай хаалга цоож, цонхны хаалт хийн, хөршийн хяналтын холбоогоо сайжруулж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
638320
3 эможи

keyboard_arrow_up