ИНЕГ: БНХАУ руу явах иргэд 14-20 хоног тусгаарлагдана
Ковид19 халдварын улмаас Монгол-Хятадын агаарын хил 28 сарын турш хаалттай байсан. Тэгвэл энэ сарын 1-нээс эхлэн манай улстай агаарын хилээ нээж, нислэг хүлээн авахад бэлэн гэдгээ БНХАУ-ын Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн юм. Ийнхүү энэ сарын 1-нээс эхлэн тус улсын Гуанжу, Хөх хот руу МИАТ компани долоо хоног нэг удаа нислэг хийж эхэлсэн юм. Гэхдээ БНХАУ-ын талаас хэд хэдэн шаардлага тавьсан байна. Тухайлбал, Улаанбаатар хотоос БНХАУ-руу нисэх зорчигчид эх орондоо тав хоног, очсон газраа 14 хоног тусгаарлагдах шаардлагатай аж. Энэ талаар ИНЕГ-аас тодруулахад "БНХАУ-ын талаас хэд хэдэн шаардлага тавьсан. 14-20 хоног хоёр талдаа тусгаарлагдах шаардлагатай юм билээ. Хэдий урт хугацаа ч манай талаас зохицуулах боломжгүй" гэсэн юм.
![Like an post](https://www.arslan.mn/templates/img/comment/like.png)
![Love an post](https://www.arslan.mn/templates/img/comment/love.png)
![haha an post](https://www.arslan.mn/templates/img/comment/haha.png)
![wow an post](https://www.arslan.mn/templates/img/comment/wow.png)
![yay an post](https://www.arslan.mn/templates/img/comment/yay.png)
![sad an post](https://www.arslan.mn/templates/img/comment/sad.png)
![ouch an post](https://www.arslan.mn/templates/img/comment/ouch.png)
![confuse an post](https://www.arslan.mn/templates/img/comment/confused.png)
![angry an post](https://www.arslan.mn/templates/img/comment/angry.png)