Шаамар сумын Засаг дарга компанийн захирлыг дарамталж, Тамгын газрын нүүрсийг борлуулан, мөнгийг нь хувьдаа завшдаг байжээ Шаамар сумын Засаг дарга компанийн захирлыг дарамталж, Тамгын газрын нүүрсийг борлуулан, мөнгийг нь хувьдаа завшдаг байжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Шаамар сумын Засаг дарга компанийн захирлыг дарамталж, Тамгын газрын нүүрсийг борлуулан, мөнгийг нь хувьдаа завшдаг байжээ

2022 оны 6 сарын 28

Arslan.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн 674 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 20 хэргийг шүүхэд шилжүүлэх, 27 хэргийг хаах, 3 хэргийн харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 4 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 620 хэрэг шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 10 мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.

Тухайлбал,  Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг дарга “С” нь тус суманд үйл ажиллагаа явуулж байгаа "А" ХХК-ийн захирал “Б”-г албан тушаалын байдлаа ашиглан дарамтлан, компанийн үйл ажиллагааг нь зогсооно гэх зэргээр сүрдүүлж, хясан боогдуулах аргаар хахууль авсан, сумын Засаг даргын Тамгын газрын албан хэрэгцээний 20 тонн нүүрсийг тус компанид албан хүчээр худалдан борлуулж, нүүрсний мөнгийг хувьдаа авч, өөртөө давуу байдал бий болгосон гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638304
1 эможи

Зочин
2022-06-29 00:15
Шаамарын засаг дарга хасаг шээс байдаг гэж сонсогдсон доо. Нэг муу хасагт дарамтлуулж байвал хохь нь л гэе дээ
keyboard_arrow_up