Шатсан “East” төвийн газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах санаачилга гаргав Шатсан “East” төвийн газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах санаачилга гаргав
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Шатсан “East” төвийн газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах санаачилга гаргав

2022 оны 6 сарын 28

Arslan.mn

XIII хороололд буюу Зүүн дөрвөн замын автобусны буудлын урд талд байрлах шатсан “East” төвийн сууринд өмнө нь Манжийн төрийн үеийн “Бат цагаан” нэртэй шорон байжээ.

Тус шоронд гамингууд Монголын эх оронч баатар Манлай баатар Ж.Дамдинсүрэнг хорьж байв. Тэрбээр “Би гамингуудын нүдэн дээр хэвтээгээрээ үхэхгүй” хэмээгээд босоогоороо нас нөгчсөн түүхтэй. Мөн анхны долоогийн нэг Д.Бодоо, С.Данзан зэрэг язгууртнуудыг энд хорьж, эрүүдэн шүүсний эцэст Шар хаданд аваачин бууджээ. Түүнчлэн 1930-аад онд Д.Нацагдорж, Б.Ренчин, С.Буяннэмэх, Д.Намдаг нарыг тус шоронд хорьж байсан гэдэг.

Эх орончдын тусгаар тогтнолынхоо төлөө халуун амьсгалаа хураасан энэ газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэж, Цэцэрлэгт хүрээлэн болгох саналыг энэ үеэр Хотын дарга гаргав. Мөн эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагын удирдлагыг хэлэлцээрийн ширээнд урьсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638296
0 эможи

Зочин
2022-06-28 10:46
ter haviin ard tymneesee asuuchih bugd demjne
1
2022-06-28 10:45
demjij bna
keyboard_arrow_up