Ихэнх нутгаар аагим халуун өдрүүд үргэлжилнэ Ихэнх нутгаар аагим халуун өдрүүд үргэлжилнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ихэнх нутгаар аагим халуун өдрүүд үргэлжилнэ

2022 оны 6 сарын 28

Arslan.mn

Нийслэлд өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 29-31 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө цэлмэг, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар, ялангуяа Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар хурц нартай, аагим халуун өдрүүд үргэлжлэхийг анхааруулж байна.

2022 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 27-НЫ 20.00 ЦАГААС ЗУРГАДУГААР САРЫН 28-НЫ 20.00 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Хур тунадас: Шөнөдөө нутгийн зүүн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Тэрэлж, Онон голын хөндийгөөр 5-10 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 18-23 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө Өөшийн говь, Дарьгангын тал нутгаар 19-24 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 22-27 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газаар 32-37 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.

2022 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 29-НӨӨС ДОЛДУГААР САРЫН 3-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Энэ сарын 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, долдугаар сарын 1-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи долдугаар сарын 1-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 2-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч, ихэнх хугацаанд зарим үед борооны өмнө түр зуур ширүүсч, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар халж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус.

Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 35-40 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.

 

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638290
0 эможи

keyboard_arrow_up