ЗӨВЛӨМЖ: Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх аюулгүй ажиллагаа ЗӨВЛӨМЖ: Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх аюулгүй ажиллагаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЗӨВЛӨМЖ: Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх аюулгүй ажиллагаа

2022 оны 6 сарын 27

Arslan.mn

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс "Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх аюулгүй ажиллагаа"-ны талаар зөвлөмжийг хүргэж байна

”Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ээс

  • Үйлдвэрлэгдсэн кран бүрт дараах баримт бичиг байна. Үүнд:
  • Паспорт
  • Ашиглалтын заавар 
  • Угсралтын заавар (хэрэв угсардаг бол)
  • Үйлдвэрлэгчийн техникийн нөхцөл, улсын стандартууд зэрэг бусад баримт бичиг
  • Кран төмөрлөг хийц, механизм аюулгүй ажиллагааны хэрэгсэл тус бүрдээ паспортыг бүрэн хөтөлсөн байна.
  • Ачаа өргөх краныг эзэмшигч нь “Барилгын тухай хууль”-ийн дагуу энэхүү дүрмийн 8.1.2-т зааснаас бусад 1.3-т заагдсан бүх төрлийн краныг ашиглалтад оруулахын өмнө хяналтын байгууллагад бүртгүүлнэ.

Өргөх байгууламжийн үйл ажиллагаанд оролцогч этгээдийн ажил үүргийн үндсэн хуваарь

  1. Эзэмшигч
  2. Бүрэн бүтэн байдлыг хариуцагч
  3. Засвар угсралтын механик
  4. Оператор
  5. Ашиглагч байгууллага
  6. Ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч
  7. Оосорлогч дохиочин
  8. Ашиглалтын аюулгүй байдлыг хариуцагч

Эзэмшигч байгууллагын үүрэг:

  • Өргөх төхөөрөмжид бүрэн магадлал хийгээд ашиглах зөвшөөрөл авна
  • Мэргэжлийн хүмүүсийг тушаалаар томилно. /БББХ, кранчин, засварын механик/
  • Бүрэн бүтэн байдлыг хариуцагчийн дүрмийн дагуу тавьсан шаардлагыг биелүүлнэ.
  • Дүрэм, журам, гарын авлагаар хангана
  • Өргөх төхөөрөмжийг ашиглах байгууллагатай түүнийг дүрмийн дагуу аюулгүй, ашиглуулах гэрээ байгуулна

Бүрэн бүтэн байдлыг хариуцагч:

  • Өргөх төхөөрөмжийг дүрмийн дагуу ашиглах ажлыг зохион байгуулж гарсан зөрчлийн хариуцлагыг хүлээнэ
  • Краны баримт бичгийг бүрдүүлж, хөтлөнө
  • Мэргэжлийн боловсон хүчнийг /краны оператор, засварын механик/ томилуулж, аюулгүй ажиллах аргачиллаар ханган, сургалт мэргэжил дээшлүүлэх ажлыг зохион байгуулна
  • Өргөх төхөөрөмж, ачаа өргөх хэрэгслийн /тар, тэнжээ/ойлгохгүй байна бүрэн бүтэн байдлыг хангана. Засвар техник үйлчилгээ хийлгэнэ.
  • Ээлжит магадлалыг цагт нь чанартай хийлгэнэ
  • Өргөх төхөөрөмжийг ажилд гарахын өмнө шалгаж, бүрэн бүтэн байдлыг магадалсан байна;

Засвар угсралтын механик:

  • Мэргэжлийн эрхтэй байна
  • Техникийн үйлчилгээ, засварыг цаг хугацаанд нь технологийн дагуу гүйцэтгэнэ

Оператор:

  • Мэргэжлийн эрхтэй байна
  • Өргөх төхөөрөмжийг ажиллуулахын өмнө шалгаж, туршина
  • Дүрмийн дагуу өргөх төхөөрөмжийг аюулгүй ажиллуулж ажил гүйцэтгэнэ
  • Ажлын дараа өргөх төхөөрөмжийг аюулгүй байдал үлдээнэ.

Ашиглагч байгууллагын үүрэг:

  • Бүрэн бүтэн байдал, ослоос хамгаалах хэрэгсэл нь хэвийн ажиллагаатай, ашиглах зөвшөөрөлтэй өргөх төхөөрөмжийг хүлээн авна
  • Мэргэжлийн боловсон хүчнийг /ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч, оосорлогч дохиочин, өргөх төхөөрөмжийн аюулгүй байдлын хяналт хариуцагч/ томилно.
  • Ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагчийн дүрмийн дагуу тавьж буй шаардлагыг биелүүлнэ
  • Дүрэм, журам, заавар, гарын авлагаар хангаж өгнө
  • Краны-тодруулж бичих  барилгын үйлдвэрлэлд ашиглах ажил гүйцэтгэх төсөл /АГТ/ хийж батлуулсан байна

Ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч:

  • Краныг барилгын үйлдвэрлэлд ашиглах ажил гүйцэтгэх төсөл /АГТ/ -ийг судалж, түүний  дагуу ажлыг гүйцэтгэнэ
  • Оосорлогч дохиочныг ажлын болон аюулгүй ажиллагааны удирдамжаар ханган ажиллана
  • Аюулгүй, магадлал хийгдсэн ачаа оосорлох хэрэгслээр хангана. /татлага, тэнжээ/
  • Ачааны жинг тодорхойлж өгнө
  • Ачаа оосорлох аргыг зааж өгнө
  • Ачаа буулгах газар хураах аргыг зааж өгнө
  • Зарим онцгой нөхцөлд өөрийн биеэр байлцаж өргөх зөөх ажлыг гүйцэтгэнэ
  • Оосорлогч дохиочны сургалт аттестатчиллыг зохион байгуулна
  • Ажлын байрны гэрэлтүүлэг, хаалт хамгаалалтыг бүрдүүлсэн байна
  • Өргөх төхөөрөмжийн магадлал хийхэд ашиглах хяналтын ачааг ажлын талбайд бэлэн байлгана

Оосорлогч дохиочин:

  • Ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагчийн өгсөн үүргээс давуулж дур мэдэн ажиллахыг  хориглоно
  • Ачаа оосорлох, өргөх, шилжүүлэх, буулгах аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлан ажиллана
  • Ачааны жин тодорхойлох, оосорлох аргыг сонгох, ачааг хураах г.м ажлын технологид мэдэхгүй зүйл гарвал өөрөө дур мэдэн шийдэхгүй ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагчаас асуудаг байна
  • Краны аюулгүй нөхцөл хангагдаагүй байна гэж үзвэл ажлыг зогсоож ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагчид мэдэгдэнэ.

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай “Барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд хамтран бэлтгэн гаргасан  “Өндөрт ажиллах аюулгүй ажиллагаа” номноос 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638275
1 эможи

ХАБЭМТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up