СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хоёр хоногийн хугацаанд зам тээврийн ослын улмаас 29  ХҮН ГЭМТЭЖ, хоёр хүн АМИА АЛДЛАА СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хоёр хоногийн хугацаанд зам тээврийн ослын улмаас 29 ХҮН ГЭМТЭЖ, хоёр хүн АМИА АЛДЛАА
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хоёр хоногийн хугацаанд зам тээврийн ослын улмаас 29 ХҮН ГЭМТЭЖ, хоёр хүн АМИА АЛДЛАА

2022 оны 6 сарын 27

Arslan.mn

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 357 дуудлага бүртгэгдэж, ослын улмаас 29 хүн гэмтэж, хоёр хүн амиа алджээ.

Хүн гэмтсэн болон амиа алдсан ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган  холбогдсон осол 10,
  • Мотоциклтой осол хоёр,
  • Мөргөлдсөн осол хоёр,
  • Онхолдсон осол нэг,
  • Унадаг дугуйтай хоёр осол бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 220 зөрчлийг хяналт, шалгалтаар илрүүлжээ. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодож, таван жолооч осолд холбогдсон талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Түүчлэн жилд зам тээврийн ослын улмаас 400-600 хүн амь хохирч, 2,500-3,000 хүн гэмтэж бэртэж байгаагийн дийлэнх нь орон нутгийн замд хурд хэтрүүлснээс болж байгааг санууллаа.

Замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж хурдыг тохируулж, техникийн бүрэн байдлыг хангаж, ачааны даацыг хэтрүүлэхгүй байхад анхаарч хэт ядарсан үедээ жолоо барихаас татгалзаж, санамсаргүй нэг үйлдэлээс шалтгаалж бусдын амь нас эрүүл мэнд хохирч байгаад дүгнэлт хийн анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцоно уу. 

Сонголт зөвхөн таны гарт байна. 

Аажуу явбал аяндаа хүрнэдээ!

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638268
0 эможи

ESUIGEN
2022-06-27 12:58
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
ТЦА
ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up