Өнөөдөр төв талбай дээр ЖДҮ эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа болж байна Өнөөдөр төв талбай дээр ЖДҮ эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа болж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Өнөөдөр төв талбай дээр ЖДҮ эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа болж байна

2022 оны 6 сарын 24

Дэлхийн эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд бичил, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн оруулсан хувь нэмрийг олон нийтэд сурталчлах, дэмжих зорилгоор НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн зургаадугаар сарын 27-ны өдрийг “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэхүү өдрийг тохиолдуулан Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2022" арга хэмжээг зургаадугаар сарын 24-27-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Уг арга хэмжээнд нийслэл, 21 аймгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид, жижиг, дунд үйлдвэр, хоршоог дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, банк санхүү, даатгалын байгууллагууд, олон улсын төсөл, хөтөлбөрүүд, мэргэжлийн зөвлөх үйлчилгээний байгууллагууд оролцоно.

Үндэсний үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнтэй танилцах, бизнeсийн харилцаа тогтоох, бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр худалдан авах боломжтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638237
0 эможи

keyboard_arrow_up