Франц улсад болох Европт хамгийн томд тооцогдох мал, аж ахуйн үзэсгэлэнд Монгол Улсыг урилаа Франц улсад болох Европт хамгийн томд тооцогдох мал, аж ахуйн үзэсгэлэнд Монгол Улсыг урилаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Франц улсад болох Европт хамгийн томд тооцогдох мал, аж ахуйн үзэсгэлэнд Монгол Улсыг урилаа

2022 оны 6 сарын 24

Arslan.mnФранц улсын Клэрмон-Ферран хотод энэ оны аравдугаар сарын 4-7-нд Европын хамгийн томд тооцогдох мал аж ахуйн олон улсын үзэсгэлэн худалдаа болно.

“Sommet de l’Elevage” үзэсгэлэн Монгол Улсыг зочин орноор оролцуулах хүсэлтэй байгаагаа Францын төлөөлөгчид ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханд уламжилж, өнгөрсөн Лхагва гарагт урилга гардуулсан. Үзэсгэлэнд урьж буй саналаа баталгаажуулж, өнөөдөр Монгол, Франц хоёр улсын мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааны бизнес уулзалт боллоо.

Тус үзэсгэлэн нь жил бүр 180 мянган ам.метр талбайд болдог бөгөөд 30 орны 1,500 оролцогч 100 мянга гаруй жуулчин хүрэлцэн ирж, 70 гаруй үүлдрийн 2,000 гаруй шилмэл малын шалгаруулалтыг үзэж сонирхдог байна.

Тус арга хэмжээний үеэр Европын махны үхрийн аж ахуйн тэргүүлэгч форум гэгдэх “Уулархаг нутагт мал аж ахуй эрхлэх нь” зөвлөгөөн, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаа, фермийн үйл ажиллагаатай танилцах хөтөчтэй аялал, мал аж ахуй эрхлэхэд тулгамдаж буй дэлхий нийтийн асуудлаарх хурал, зөвлөгөөнүүд, туршлага солилцох болон хувьчилсан бизнес уулзалтууд болдог аж.

зураг

ХХААХҮЯ

Манай улс Франц улстай хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд ахиулах нь чухал  ач холбогдолтой юм. Учир нь сүүлийн үед эрчимжсэн мал аж ахуйн салбарт үржүүлж буй цэвэр үүлдрийн хээлтэгч, хээлтүүлэгч шилмэл үүлдрийн малыг ихэнхдээ Франц улсаас Засгийн газрын шугамаар ч хувийн хэвшлийн зүгээс ч цөөнгүй импортолж байгаа юм.

“Sommet de l’Elevage” үзэсгэлэнд зочин орноор оролцох Монголын талын бэлтгэл хангах ажлын хэсгийн дэд даргаар Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан ажиллах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638235
0 эможи

keyboard_arrow_up