Ирэх сарын 8-наас өмнө НӨАТ-ын баримтаа бүртгүүлэн буцаан олголтын МӨНГӨӨ АВНА Ирэх сарын 8-наас өмнө НӨАТ-ын баримтаа бүртгүүлэн буцаан олголтын МӨНГӨӨ АВНА
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ирэх сарын 8-наас өмнө НӨАТ-ын баримтаа бүртгүүлэн буцаан олголтын МӨНГӨӨ АВНА

2022 оны 6 сарын 24

Монгол Улсын иргэд НӨАТ-ын буцаан олголтоор тухайн улиралд худалдан авсан барааны нийт дүнгийн 2%-ийг буцаан авдаг болоод зургаан жил болж байгаа юм.

Энэ удаад 2022 оны хоёрдугаар улирлын төлбөрийн баримтаа долдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө системд бүртгүүлэн буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын Ерөнхий Газраас мэдээллээ.

2022 оны I улиралд 1,136,755 иргэнд 57.5 тэрбум төгрөгийг буцаан олгосон юм.

Буцаан олголтоо авсан иргэдийн 39.9% нь 20,000 хүртэлх төгрөгийн, 0.3% буюу 3,268 иргэн нэг сая төгрөгөөс дээш дүнтэй урамшуулал авчээ.

НӨАТ-ын буцаалтыг олгох журмаас:

  • Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
  • Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
  • Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
  • Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай.

Харин сар болгон НӨАТ-ын сугалааны тохирол явуулдаг байсныг Засгийн газраас зогсоогоод хоёр сар болж байна. Гэхдээ энэ оны 12 дугаар сард сугалааны дараагийн хувилбарыг танилцуулж, явуулахаар төлөвлөөд байгааг Татварын Ерөнхий Газрын дарга Б.Заяабал мэдэгдсэн билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638224
2 эможи

Зочин
2022-06-26 22:39
Одоо идэх луйвардах аргаа улам нарийн болгож байгаад идэх нь дээ сугалаагүй байж болохгүй баайна уу зүгээр л 10% аа авъя
Зочин
2022-06-25 09:25
Сугалаагаа явуулж эхэлмээр байна. Би их азтай хүн л дээ.
Зочин
2022-06-25 08:56
Сугалааг ер нь хэн нэгэн хүн санаачлаад хийх ёстой ажил уу. Бүх хүнд гарсан зарлагад нь оногдох хувийг нь өсгөөд яваачээ. Юунд хүний мөнгөөр тоглож суудаг юм. Иргэддээ өгөх хувиа нэм. Сугалаа шударга зарчим биш
Р.Бурмаа
2022-06-25 08:51
Сугалаа дэмий. Хэрэггүй. Тэгш хуваарилалтын зарчим чухал. Бусдын юмыг аз гэж бөөн авах нь буслыг хохироож байна гэсэн үг. Тэр сугалөагаа боль. !!!!!!! Иргэдэд олгох хувиа өсгөөд л болоо шүү дээ. Юунд тэгж түмний хөрөнгөар шоу зохиох гэж тэмүүлдэг юм. Боль !!!!
Зочин
2022-06-24 13:28
Буцаан олгодог хувиа нэмэх хэрэгтэй. Сугалаагаар яадаг юм.
Sailuxaan Jadra
2022-06-24 12:22
Minii bodoloor suglaa gej baisnaas totorhoi huwin ogchmoor bgaamda bas Aztan bolj vzeegvi yamar hvmvvsee aztan bolgood baidagiin be
Зочин
2022-06-24 10:48
Суглаагаа явууллаач , иргэдийн оролцоо буурч байна шүү . Суглааг шударга явуулж үнийн дүнг нэмээч .
keyboard_arrow_up