СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голууд үерийн түвшинг 5-50 см даван хүчтэй үерлэж байна СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голууд үерийн түвшинг 5-50 см даван хүчтэй үерлэж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голууд үерийн түвшинг 5-50 см даван хүчтэй үерлэж байна

2022 оны 6 сарын 23

Arslan.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу зургаадугаар сарын 23-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Онон, Алтай нуруунаас эхтэй Чонохарайх, Хангай нурууны арын Сэлэнгэ мөрөн Орхон гол Сүхбаатар хот орчмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдэж Туул, Онон, Балж, Хэрлэн, Халх, Улз, Ховд зэрэг голууд үерийн түвшинг 5-50 см даван тус тус хүчтэй үерлэж байна.  

Ойрын өдрүүдэд зүүн аймгийн зарим нутгаар түр зуурын аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж нутаглаж буй малчид, аялж, амарч зугаалж яваа ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638196
0 эможи

keyboard_arrow_up