Согтуу иргэн өндөр хүчдэлийн шон дээр гарснаас болж хоёр цаг ЦАХИЛГААН ТАСАЛЖЭЭ Согтуу иргэн өндөр хүчдэлийн шон дээр гарснаас болж хоёр цаг ЦАХИЛГААН ТАСАЛЖЭЭ
05 сарын 08, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Согтуу иргэн өндөр хүчдэлийн шон дээр гарснаас болж хоёр цаг ЦАХИЛГААН ТАСАЛЖЭЭ

2022 оны 6 сарын 23

"Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд байрлах цахилгааны тулгуур багана дээр 1 хүн согтуугаар гарсан, унаж болзошгүй байна" гэсэн дуудлага Онцгой байдлын албанд  өчигдөр /2022.06.22/ иржээ.

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиход 40 настай Б гэгч иргэн согтуугаар Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын 35 кв-ын 25 метрийн өндөртэй тулгуур багана дээр гарсан /амиа хорлож болзошгүй/ байв.

Иймд Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн хүчдэлийг 22:10 цагаас 00:30 цаг хүртэл тэжээлээс нь салгуулж, нийт 3 цаг ярилцлага хийн тухайн иргэнийг эсэн мэнд буулгаж, аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
638179
4 эможи

keyboard_arrow_up