​Б.Мөнхбаатар: Үнийн өсөлтөөс болж барилгын төсөвт өртөг 270 тэрбум төгрөгийн зөрүү гарлаа ​Б.Мөнхбаатар: Үнийн өсөлтөөс болж барилгын төсөвт өртөг 270 тэрбум төгрөгийн зөрүү гарлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 14, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

​Б.Мөнхбаатар: Үнийн өсөлтөөс болж барилгын төсөвт өртөг 270 тэрбум төгрөгийн зөрүү гарлаа

2022 оны 6 сарын 22

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцууллаа. Тэрээр барилгын материалын үнийн өсөлт, тээврийн зардал, цалингийн асуудлаас болж Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний зардал мөн дагаад өссөн бөгөөд нийт 524 төсөлд 270 тэрбум төгрөгийг нэмж төлөх шаардлага гараад байгаа талаар мэдээллээ. 

Сайд Б.Мөнхбаатар: 

"Барилгын хөгжлийн төв, Эрчим хүчний хөгжлийн төв, Зам, тээврийн хөгжлийн төвтэй хамтраад 851 төсөл арга хэмжээг нэгтгээд өнөө өглөөний 3 цагийн байдлаар бид эцэслэж дүгнэлт гаргасан. Ажлаа сайн хийсэн, хийгээгүй төсөл бүрийн төслийг дүгнэлээ. Нийт 851 төсөл арга хэмжээнээс 524 төсөл арга хэмжээнд бид магадлал хийсэн. 327 нь магадлалаа ирүүлээгүй. 

Нийт 524 төсөл, арга хэмжээнд магадлал хийхэд 269.1 тэрбум төгрөгийн үнийн зөрүү гарч ирлээ. Үүнийг бид ЗГ-т танилцуулаад УИХ-д өргөн барина. Бид улсын төсөвт 270 тэрбум төгрөгийг суулгах асуудлыг ярьж эхэлнэ. Мэдээж төсөв эцэслэн шийдэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал.

Зарим барилгын компаниуд тээвэр, цалингийн асуудлыг та бүхэн бодохгүй байна гэдэг. Төрд мөнгөний боломж байдаг бол бүгдийг нь шийдээд өгөхийг хичээнэ. Гэхдээ бид хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх хэрэгтэй. Энэ үнийн өсөлт дотор тээврийн зардал шингэсэн. Барилгын материалын үнийн өсөлт  гэх мэт давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл төрд ч, хувийн хэвшилд ч байгаа. Жишээ болгоод зарим компанийн үнийн өсөлтийн мэдээллийг хүргэе. 

  • Сант-Өндөр компани- Соёмбо цэцэрлэгт хүрээлэн барих төсөл- 1.9 тэрбум төгрөг байсан бол одоо 460 сая төгрөгөөр өссөн
  • Цагаан Бөлбөө компани-Спорт барилга 1.6 тэрбум төгрөг байсан бол одоо 554 сая төгрөгөөр өссөн
  • Булган аймгийн Бугат суманд -Соёлын төв барих төсөл- 1.9 тэрбум төгрөг байсан бол 186 сая төгрөгөөр өссөн. 

Ажил бүр харилцан адилгүй, гүйцэтгэлүүд янз бүр байгаа. Зарим нэг компаниуд үүнийг ашиглаад үнийн дүнгээ өсгөж оруулж байсныг нуугаад яах вэ" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638167
0 эможи

keyboard_arrow_up