Х.НЯМБААТАР: Дүрмийн бус дэг хийсэн гэх асуудал шалгалтаар ТОГТООДООГҮЙ Х.НЯМБААТАР: Дүрмийн бус дэг хийсэн гэх асуудал шалгалтаар ТОГТООДООГҮЙ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Х.НЯМБААТАР: Дүрмийн бус дэг хийсэн гэх асуудал шалгалтаар ТОГТООДООГҮЙ

2022 оны 6 сарын 22

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн албан хаагч нас барсан харамсалтай хэрэг гарсан. Түүний ходоодонд асуудал гарсан тул эмч нар яаралтай мэс засалд оруулж, мэс засал 6-7 цаг үргэлжилсэн. Тус цэргийн ходоодыг бүрэн авсан бөгөөд тэрээр хагалгааны дараа ухаан орохгүй байсаар өнгөрсөн баасан гарагийн орой нас барсан юм.

Уг асуудлаар ХЗДХ сайд Х.Нямбаатараас тодруулахад "Сургалтын төвд очсон алба хаагч тангараг өргөснийхөө дараа нас барсан асуудал гарсан. Хууль хяналтын байгууллага шалгалт явуулаад, шүүх эмнэлгийн шинжээч эмч нар задлан шинжилгээ хийсэн. Ходоод нь цоорсон гэсэн дүгнэлт урьдчилсан байдлаар гарсан. Одоогийн байдлаар эцсийн дүгнэлт гараагүй байна. Дүрмийн бус дэг хийсэн гэх асуудал шалгалтаар тогтоогдоогүй. Заавал нэг хүн дэглээд, ходоодыг нь цоо өшиглөсөн гэж хүмүүс ярих гээд байна. Гадна нь хөхөрсөн шарх сорви байхгүй байна. Одоогоор дүрмийн бус харилцааны асуудал тогтоогдоогүй" гэв. 

Уг асуудлаар Дотоодын цэргийн штабаас 16 цагт албан ёсоор мэдээлэл өгөхөөр болсон байна. Мэдээлэлд ЦЕГ болон ШШҮХ-гээс хүмүүс оролцох аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
638161
2 эможи

Өлзий
2022-06-23 09:44
Энэ нөхөр огцрох хэрэгтэй.
Зочин
2022-06-22 21:48
Наад зохиол чинь явахгүй дээ. Хэтэрхий ил тод биш үү
keyboard_arrow_up