COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

УЕПГ: Бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 19 хэргийг шүүхэд шилжүүлэв

админ
2022 оны 6 сарын 22

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт энэ сарын 13-17-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 15 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 252 даалгавар бичгээр өгсөн байна.

Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 12 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад 5 шаардлага тус тус бичиж хүргүүллээ.

Түүнчлэн мөрдөн байцаалтын 2731 хэрэгт хяналт тавьж, 315 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тодруулбал:

  • Хүний амьд явах эрхийн эсрэг 9,
  • Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 198,
  • Бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 19,
  • Хүүхдийн эсрэг 3,
  • Өмчлөх эрхийн эсрэг 93,
  • Авлигын 3,
  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 4,
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг 13,
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 23 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638152
0 эможи

keyboard_arrow_up