Согтуурсан үедээ гурван давхраас олсоор буух гэж байгаад гацсан иргэнийг АВАРЧЭЭ Согтуурсан үедээ гурван давхраас олсоор буух гэж байгаад гацсан иргэнийг АВАРЧЭЭ
05 сарын 08, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Согтуурсан үедээ гурван давхраас олсоор буух гэж байгаад гацсан иргэнийг АВАРЧЭЭ

2022 оны 6 сарын 21

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гурван давхраас олсоор буух гэж байгаад гацжээ.

Тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 1 дүгээр байр гурван давхраас олсоор буух гэж байгаад гацсан байна гэсэн дуудлагыг 06.20-ны өдрийн 22:15 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 3 км замыг туулан очиход иргэн Б /58 настай, эрэгтэй/ олсоор буух гэж байгаад гацсан байдалтай байсныг 15 минут ажиллаж 22:35 цагт буулган хүргэн дүү Б-д хүлээлгэн өгчээ. Уг иргэн нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд бэртэл гэмтэлгүй аваагүй байна.

Эх сурвалж: ОБЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
638116
3 эможи

keyboard_arrow_up