Г.ЗАНДАНШАТАР: Хуулийн төсөл бүрт хэрэглэгчдийнхээ санал бодлыг тусгах нь ХАМГИЙН ЧУХАЛ Г.ЗАНДАНШАТАР: Хуулийн төсөл бүрт хэрэглэгчдийнхээ санал бодлыг тусгах нь ХАМГИЙН ЧУХАЛ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Г.ЗАНДАНШАТАР: Хуулийн төсөл бүрт хэрэглэгчдийнхээ санал бодлыг тусгах нь ХАМГИЙН ЧУХАЛ

2022 оны 6 сарын 20

Arslan.mn

Олон нийттэй зөвлөлдөж, оролцоог нь хангасан эерэг жишиг болохуйц хэлэлцүүлэгт гэр бүлийнхээ хамт оролцлоо. Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг танилцуулах, санал авах хүрээнд зохион байгуулж буй #BePawsitive2 өдөрлөгийг Азтай Савар ТББ - Lucky Paws NGO in Mongolia хамт олон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулав. Амьтанд хайртай, тэднийг хамгаалах хүсэл эрмэлзлээрээ нэгдсэн олон залуус оролцож, хоорондоо танилцан, үзэл бодлоо нээлттэй солилцлоо.

Энэ дэлхий дээр зөвхөн хүмүүс та бид амьдардаггүй учраас илүү ээлтэй, энэрэнгүй нийгмийг бүтээхийн тулд үг, үйлдлээрээ үлгэрлэж буй шинэ үеийн залуусаар бахархаж суув. УИХ-ын гишүүн Б. Энхбаяр, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Нямбаатар нарын санаачлан боловсруулсан уг хуулийн зорилт нь нийтийн эрүүл мэндийг хамгаалах, гэрийн тэжээвэр амьтныг бүртгэх, асран хамгаалах, үржүүлэх, эзэнгүй амьтны тоо толгойг бууруулахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.

Та хуулийн төсөлд https://d.parliament.mn/.../78dd320f-e6f5-42ff-9c72... линкээр орж саналаа өгөөрэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638084
0 эможи

keyboard_arrow_up