ҮБХИС, ДХИХ-ийн  төгсөлтийн баяр, сонсогчдод ЦОЛ ОЛГОХ  ёслолын ажиллагаа боллоо ҮБХИС, ДХИХ-ийн төгсөлтийн баяр, сонсогчдод ЦОЛ ОЛГОХ ёслолын ажиллагаа боллоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ҮБХИС, ДХИХ-ийн төгсөлтийн баяр, сонсогчдод ЦОЛ ОЛГОХ ёслолын ажиллагаа боллоо

2022 оны 6 сарын 19

Arslan.mn

Дотоод хэргийн их сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилд цагдаа, дотоодын цэрэг, хил, шүүхийн шийдвэр, онцгой байдлын байгууллагын төгсөгчдөд диплом, энгэрийн тэмдэг, цол олгох ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр /2022.06.18/ “Сүхбаатарын талбай”-д боллоо.

Arslan.mn

Энэхүү ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Р.Чингис, Дотоод хэргийн их сургуулийн захирал, цагдаагийн хурандаа П.Батбаатар болон хүндэт зочин төлөөлөгч, сонсогч, суралцагч, эцэг эхчүүд хүрэлцэн ирсэн юм.

Arslan.mn

2021-2022 оны хичээлийн жилд Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийг Цагдаагийн ажил эрх зүй, Дотоодын цэрэг-Аюулгүй байдал, Цагдаагийн ажил эрх зүй /эчнээ/ төрөл мэргэжлээр 240 сонсогч төгсөв. Төгсөгчид улс орныхоо аюулгүй байдлыг хангах, ард иргэдийн амар тайван амьдралыг хамгаалах үүрэг бүхий тусгай албанд эх орныхоо дөрвөн зүг найман зовхист томилогдон ажиллахад бэлэн боллоо.

Эрдмийн их өргөөний алтан босгыг алхан орж, үе тэнгийн залуустай мөр зэрэгцэн жагсаж, номын ширээнд тохой залган сууж, аюулгүй байдлын эрдэм ухаанд шимтэн суралцсан эрхэм төгсөгч та бүхэндээ  хүсэл мөрөөдлөө биелүүлж, сургуулиа амжилттай төгссөнд баяр хүргэе!

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638064
1 эможи

цег

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up