ХХААХҮЯ: “Мал аж ахуйн олон улсын үзэсгэлэн“-г зохион байгуулагчид Монголд ирнэ ХХААХҮЯ: “Мал аж ахуйн олон улсын үзэсгэлэн“-г зохион байгуулагчид Монголд ирнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ХХААХҮЯ: “Мал аж ахуйн олон улсын үзэсгэлэн“-г зохион байгуулагчид Монголд ирнэ

2022 оны 6 сарын 16

Arslan.mn

Францын Клермон-Феррон хотноо 31 дэх жилдээ зохион байгуулах "Мал аж ахуйн олон улсын үзэсгэлэн"-д манай улс хүндэт зочин орноор уригдан оролцоно. Иймд үзэсгэлэнгийн зохион байгуулагчид, Монгол Улсаас Франц Улсад суугаа Элчин сайдын яам хамтран Францын Хөдөө аж ахуй, хүнсний бүрэн эрхт байдлын яаманд хэвлэлийн бага хурал хийжээ.

Хэвлэлийн бага хурлыг нээж Францын Хөдөө аж ахуй, хүнсний бүрэн эрхт байдлын сайд Марк Фенү хэлсэн үгэндээ Монгол Улсыг хүндэт зочноор оролцож байгаад баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэв. 

Элчин сайд У.Нямхүү Монгол Улсын мал аж ахуйн салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжууд, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Монголд хэрэгжүүлж буй ажлуудыг танилцуулав.

Мөн Монголын санаачилгаар олон улсын бэлчээр, нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жилийг 2026 онд тэмдэглэх НҮБ-ын тогтоол батлагдсан гээд оролцогчдын сонирхсон асуултад хариулсан. 

Үэсгэлэнг зохион байгуулагчид энэ оны үзэсгэлэнгийн онцлог, оролцогчдын цар хүрээ, Францын мал аж ахуйн хүрээлэнгийн тэргүүлэх эдийн засагч Филип Шоттү үхрийн мах, амьд малын зах зээл болон малын өвчин, цаг уурын өөрчлөлтийн талаар хийсэн судалгааны дүн, ирээдүйн чиг хандлагыг танилцуулав.

Европ, Францын тэргүүлэх зэрэглэлийн махны үүлдрийн үхэр үржүүлэх нийгэмлэгийн тэргүүн Себастян Клүзел хэрхэн махны чиглэлийн үхрийг үржүүлэх, дасан зохицох, үр шимийг нэмэгдүүлэх талаар тус тус танилцуулав. 

Үзэсгэлэнгийн бэлтгэл ажлын хүрээнд "Сомме дэ Элваж" үзэсгэлэнгийн Ерөнхийлөгч Жак Шазале тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 20-25-нд Монгол Улсад айлчилна. Тэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны удирдлага, салбарын бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдтэй уулзах юм. 

Европт хамгийн томд тооцогдох энэхүү үзэсгэлэнд мал аж ахуйн фермер эрхлэгч, холбоод, малын эм, тэжээл, хөдөө аж ахуйн салбарын машин, техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч бүхий мэргэжлийн аж ахуйн нэгжүүд оролцдог. 2021 онд 33 орны 1510 оролцогч 93000 зочин, төлөөлөгч оролцжээ хэмээн ХХААХҮЯ-наас мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637993
0 эможи

ХХААХҮЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up