Сураггүй болсон малчны цогцсыг 50 метрийн гүнтэй горхиноос оллоо Сураггүй болсон малчны цогцсыг 50 метрийн гүнтэй горхиноос оллоо
05 сарын 07, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Сураггүй болсон малчны цогцсыг 50 метрийн гүнтэй горхиноос оллоо

2022 оны 6 сарын 10

Arslan.mn

Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн Өгөөмөр гэдэг газарт Ихтамир сумын харьяат малчин Г нь зургаадугаар сарын 06-ны өдөр тус аймгийн Булган сумын төвөөс мориор гэрлүүгээ явж байгаад сураггүй болсон дуудлагыг зургаадугаар сарын 08-ны өдрийн 10:04 цагт хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газар, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн нь Г /51 настай, эрэгтэй/-ыг зургаадугаар сарын 09-ний өдрийн 07:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 14:02 цагт гэрээс нь баруун урд зүгт 15 км-т Хан-Өндөр багийн Ангархай гэдэг газар “Ангархайн” горхи /өргөн 2 метр, гүн 50 см/-ноос цогцсыг олж сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
8
ouch an post
confuse an post
angry an post
1
637820
11 эможи

эрка
2022-06-10 11:25
50 м гүнтэй горхи гэж үү? Нуурын гүн хэд билээ? Редактор байна уу?
keyboard_arrow_up