Хүүхдийн тоглоомын талбайд шээсэн гэх эмэгтэйд зөрчлийн хэрэг нээн ТОРГОХ ШИЙТГЭЛ оногдуулсан Хүүхдийн тоглоомын талбайд шээсэн гэх эмэгтэйд зөрчлийн хэрэг нээн ТОРГОХ ШИЙТГЭЛ оногдуулсан
05 сарын 07, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Хүүхдийн тоглоомын талбайд шээсэн гэх эмэгтэйд зөрчлийн хэрэг нээн ТОРГОХ ШИЙТГЭЛ оногдуулсан

2022 оны 6 сарын 09

Arslan.mn

Цахим орчинд 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүүхдийн тоглоомын талбайд байх саравчинд согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаа 4 эмэгтэйн фото зураг болон тоглоомын талбайд байрлах гулсуур доор сууж бие засаж байгаа эмэгтэйн бичлэг, гэрэл зургийг нийтлэгдсэн.

Дээрх зөрчлийн шинжтэй үйлдэлд ЦЕГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх газраас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн өглөө 06-07 цагийн орчим Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр 10 дугаар хорооллын орон сууцны гаднах хүүхдийн тоглоомын талбайн саравчинд 21-23 настай, эмэгтэй, “Г”, “Д”, “А”, “В” нар нь согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт архидан согтуурсан, улмаар хүүхдийн тоглоомын талбайд байрлах гулсуурын доор бие зассан зөрчил үйлдсэнийг тогтоогдсон. Иргэн “Г”-д Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар, иргэн “Д”, “А”, “В” нарт мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус торгох шийтгэл оногдуулсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
4
wow an post
yay an post
1
sad an post
2
ouch an post
2
confuse an post
5
angry an post
8
637806
26 эможи

keyboard_arrow_up