Б.Жавхлан: Хөгжлийн банкны 243 тэрбум төгрөгийн чанаргүй зээл төлөгдсөн Б.Жавхлан: Хөгжлийн банкны 243 тэрбум төгрөгийн чанаргүй зээл төлөгдсөн
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Б.Жавхлан: Хөгжлийн банкны 243 тэрбум төгрөгийн чанаргүй зээл төлөгдсөн

2022 оны 6 сарын 07

Монгол Улсын Хөгжлийн Банкны талаарх хянан шалгах түр хорооны хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газраас тус банкны чанаргүй зээлийг төлүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Сангийн сайд Б.Жавхлан "Чанаргүй зээлийг гурван хэсэгт багцалж байгаа. Тухайлбал, Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 563 тэрбум төгрөгийн өр, “Кю Эс Си”, Хөтөл гээд хоорондоо хамаарал бүхий этгээдүүдийн 495 төгрөгийн өр, Хувийн аж ахуйн нэгжүүдийн 700 гаруй тэрбум төгрөгийн зээл буюу нийт 1.8 их наяд төгрөгийн чанаргүй зээл байгаа. Нийт чанаргүй дээр дээр 1.3 их наяд төгрөгийн зээлийн болзошгүй алдагдлын сан байгуулахаар Монгол Банкнаас 2020 онд шалгалт ороод акт тавьсан. Энэ оны нэгдүгээр сараас хойш Засгийн газар Хөгжлийн банкинд онцгой анхаарал хандуулж чанаргүй зээл төлүүлэх арга хэмжээг эхлүүлсэн. Ирэх онд  Самурай, Чингис бонд төлөгдөх хуваарьтай. Ирэх оны ес, арванхоёрдугаар сард бондын өрийг төлнө.

Засгийн газрын давхар баталгаатай өр төлбөр тулж ирсэн учир гадна талдаа өөрөө төлөх, деполт болохоос сэргийлэх арга хэмжээ авч байна. Өнгөрсөн хугацаанд 243 тэрбум төгрөгийн чанаргүй зээл төлөгдсөн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
637715
1 эможи

keyboard_arrow_up