ТӨВ ТАЛБАЙ: Иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй ЗӨВЛӨГӨӨ өгөх ӨДӨРЛӨГ болж байна ТӨВ ТАЛБАЙ: Иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй ЗӨВЛӨГӨӨ өгөх ӨДӨРЛӨГ болж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 15, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ТӨВ ТАЛБАЙ: Иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй ЗӨВЛӨГӨӨ өгөх ӨДӨРЛӨГ болж байна

2022 оны 6 сарын 04

Arslan.mn

Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо хамтран Монгол Улсад Өмгөөллийн байгууллага үүсгэн байгуулагдсаны түүхт 94 жилийн ойг тохиолдуулан иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх “Өмгөөлөгч-Танд тусалъя” өдөрлөгийг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Тус өдөрлөг 10:00-17:00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд  иргэд энэ үеэр өөрт тулгарч буй хууль, эрх зүйн асуудлаар зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой юм.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн төлөөлөгч " Өнөөдрийн өдөрлөгөөр хууль зүйн зөвлөгөө өгөх, Иргэн болон Захиргааны хэргийг анхан шатны шүүхүүдэд иргэд хэрхэн хандах, шүүхэд нэхэмжлэл гаргахад анхаарах зүйлсийг талаар мэдээлэл өгч ажиллаж байна" гэв.

Өдөрлөгт дараах байгууллагууд хамтран оролцож байна.. Үүнд:

• Шүүхийн ерөнхий зөвлөл

• Хүний эрхийн үндэсний комисс

• Архивын ерөнхий газар

• Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл

• Цагдаагийн ерөнхий газар

• Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

• Хууль зүйн туслалцааны төв

• Хууль зүйн үндэсний хүрээлэн

• Монголын Олон Улсын Арбитр

• Монголын Хуульчдын Холбоо

• Монголын Нотариатчдын Танхим зэрэг дээрх байгууллагууд оролцож, иргэдэд үнэ төлбөргүй хууль эрх зүйн зөвлөгөө үзүүлнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637623
0 эможи

keyboard_arrow_up