ЦЕГ: Ахмад ажилтнуудын төлөөллийг ХҮЛЭЭН АВЧ  уулзлаа ЦЕГ: Ахмад ажилтнуудын төлөөллийг ХҮЛЭЭН АВЧ уулзлаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ: Ахмад ажилтнуудын төлөөллийг ХҮЛЭЭН АВЧ уулзлаа

2022 оны 5 сарын 27

Arslan.mn

Цагдаагийн байгууллагын үе үеийн ахмад ажилчдын төлөөллийг өнөөдөр /2022.05.27/ ЦЕГ-ын хүндэтгэлийн танхим хүлээнд авч уулзлаа.

Arslan.mn

Энэхүү уулзалтад ЦЕГ-ын Дэд дарга, цагдаагийн хурандаа О.Амарсанаа, ТЦА-ны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, МДШШУА-ны дарга, цагдаагийн хурандаа Ж.Буянбат, Цагдаагийн байгууллагын ахмадын холбооны тэргүүн, хошууч генерал Ч.Амарболд, МУ-ын гавьяат хуульч, хошууч генерал Д.Сандаг-Очир болон Завхан аймаг дахь цагдаагийн газрын ахмад ажилтнуудын төлөөлөл оролцож байлдааны туганд хүндэтгэл үзүүллээ.

Arslan.mn

Уулзалтаар цагдаагийн байгууллагын түүх, ажиллаж, хөдөлмөрлөж байсан үеийнхээ амжилт, ололтынхоо талаарх дурсамжаа хуваалцахаас гадна цагдаагийн байгууллагын музей болон виртуал музей, Сүлд чуулгын уран бүтээлчдийн тоглолтыг үзэж сонирхсон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
637420
7 эможи

keyboard_arrow_up