Сураггүй алга болсон хоёр иргэнийг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна Сураггүй алга болсон хоёр иргэнийг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
05 сарын 07, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Сураггүй алга болсон хоёр иргэнийг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна

2022 оны 5 сарын 25

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Навчилтай багийн нутаг Улаагчийн-Өвөр хэмээх газар /аймгийн төвөөс зүүн зүгт 90 км-т, сумын төвөөс зүүн хойд хойд зүгт 50 км/-т Түнэл сумаас Навчилтай багийн чиглэлд гэр лүүгээ мотоциклоор зорчиж явсан хоёр хүн сураггүй болсон. Энэ дуудлагыг гуравдугаар сарын 8-ны 21:29 цагт ОБЕГ хүлээн авч байв.

Гуравдугаар сарын 9-12-ны хооронд 29, 27 настай хоёр эрэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул эрлийг зогсоожээ. Дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Түнэл сумын Навчилтай багийн Улаагчийн-Ам  гэдэг газар “Эгийн гол”-ын салаанаас иргэн Б-гийн цогцос нь олдсон. Иргэн Л-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулах тухай хүсэлтийг 05.19-ний өдөр ар гэрээс нь хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 05.24-ний өдрийн 08:30 цагаас 29 настай, эрэгтэй Л-ийг Түнэл сумын Навчилтай багийн Тэрхийн-Ам гэдэг газраас зүүн зүгт 11 км-т тус багийн Улаагчийн-Өвөр гэдэг газар хүртэл Эг голын усаар завиар урсаж, 3 метрийн гүнд 2 удаагийн шумбалт хийж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:55 цагт түр зогсоож, тавдугаар сарын 25-ны 09:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүллээ хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
1
angry an post
637344
4 эможи

keyboard_arrow_up