COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 05, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Дулааны IV цахилгаан станц ТӨХК 617 сая төгрөгийг ХУУЛЬ ЗӨРЧИЖ, үр ашиггүй зарцуулжээ

админ
2022 оны 5 сарын 23

Arslan.mn

Төрийн аудитын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Төрийн аудитын байгууллага аудитын дүнд үндэслэн дүгнэлт, зөвлөмж бүхий аудитын тайлан гаргана” гэж заасан байдаг. Энэ дагуу Дулааны IV цахилгаан станц ТӨХК-ийн 2021 оны санхүүгийн тайланд хийсэн хараат бус аудитын тайлантай танилцахад 6 тэрбум 52 сая төгрөгийн нийт 21 алдаа, зөрчилтэй гарчээ.

Тухайлбал, Хамтын гэрээнд заасны дагуу шагнал, урамшуулал, спортын уралдаан тэмцээн, байгууллагын хөдөлмөрийн аварга шалгаруулах арга хэмжээ, телевизээр мэндчилгээ дэвшүүлэх, бэлэг дурсгалын зүйлс, тавилга, эд хогшил, спорт хувцас, хэрэгсэл худалдан авах зэрэгт 617 сая төгрөгийг зарцуулжээ.

Иймд тус зөрчилд аудитын байгууллага компанийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах шаардлагыг хүргүүлжээ. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
637256
3 эможи

Зочин
2022-05-23 19:20
Бүх л шатандаа төсвийн хулгай нүүрэлж дээ яана вэ
Зочин
2022-05-23 15:05
Үгүй тэгээд топ 100 аж ахуй нэгж гээд
keyboard_arrow_up