Гашуун Сухайтын хилийн боомтод 1000 МОД ТАРЬЖ, ургуулах ажлыг зохион байгууллаа Гашуун Сухайтын хилийн боомтод 1000 МОД ТАРЬЖ, ургуулах ажлыг зохион байгууллаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Гашуун Сухайтын хилийн боомтод 1000 МОД ТАРЬЖ, ургуулах ажлыг зохион байгууллаа

2022 оны 5 сарын 23

Цагдаагийн байгууллагын 101 жил, Дотоодын цэргийн 100 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн улсын хэмжээнд өрнөж байгаа билээ.

Arslan.mn

Энэ хүрээнд Гашуун Сухайт хилийн боомтод Цагдаа, Дотоодын цэрэг, Хилийн боомтын санаачилгаар 1000 модыг тарих ажлыг зохион байгууллаа. Уг мод тарих ажилд Онцгой байдлын байгууллага, Хилийн цэрэг, Хайрхан багийн шуурхай, Гааль, Мэргэжлийн хяналт, Эрдэнэс таван толгой, Энержи Ресурс, Орон нутгийн таван толгой, аж ахуй нэгж, иргэдтэй хамтран оролцлоо. 

Arslan.mn

Гашуун Сухайт хилийн боомтын хувьд Монголын 33 говийн нэг Галбын говьд болох Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрладаг бөгөөд цөлжилт ихтэй, хуурайшилттай бүс юм. Иймд цаг уурын өөрчлөлтөөс сэргийлж, байгаль дэлхийнхээ тэнцвэрийг хадгалахын төлөө санал, санаачилга гарган ийнхүү 1000 модыг тарьж, ургуулах ажлыг зохион байгуулсан нь цагаа олсон зөв ажил боллоо хэмээн нутгийн иргэд ярьж байлаа. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637252
0 эможи

Зочин
2022-05-23 13:50
Маш сайн бна Хилийн боомтын захиргаа санаачлан хэрэгжүүлсэнд баяр хүргэе
keyboard_arrow_up