Тусгай хэрэгцээт хүүхдийн “гүйлтийн тэмцээн“-д нийт 600 гаруй хүүхэд оролцож байна Тусгай хэрэгцээт хүүхдийн “гүйлтийн тэмцээн“-д нийт 600 гаруй хүүхэд оролцож байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Тусгай хэрэгцээт хүүхдийн “гүйлтийн тэмцээн“-д нийт 600 гаруй хүүхэд оролцож байна

2022 оны 5 сарын 22

Arslan.mn

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачуудын гүйлтийн тэмцээн өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болж байна.

Archills international mongolia ТББ-аас зохион байгуулж байгаа тус  тэмцээнд хүүхдийн эрх тэгш байдлыг хангах үүднээс хөгжлийн бэрхшээлтэй 250 хүүхэд багачууд  зэрэг нийт 600 гаруй хүүхдүүд гүйж, тэдний эцэг эх багш нар, цагдаагийн байгууллага, алба хаагчид болон сайн дурын ажилтнууд нийлсэн 1000 гаруй хүн оролцож байна.

Тодруулбал, ЦЕГ-ын харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд, урьдчилан сэргийлэх ажил хариуцсан алба хаагчид хамтран дэмжлэг үзүүлэн ажиллаж буй.

Өнөөдрийн арга хэмжээний гол онцлог нь хөтөлбөрийн турш бэлтгэл хийсэн хөгжлийн бэрхшээлтэй гэгдэх хүүхдүүд гүйх сонирхолтой хүүхдүүдтэй хамтлаа гараанд гарч богино зайд уралдаж байгаа явдал юм.

Тэд  эрэгтэй, эмэгтэй, ахиллис, энгийн гэсэн 4 насны ангиллаар тэмцээнд оролцож байна.

Ахиллис Хүүхэд хөтөлбөр нь АНУ-д хэрэгждэг, сургуульд суурилсан алхах, гүйх замаар хол зайг туулах спортын сэргээн засах хөтөлбөр бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг долоо хоног бүр өөрийнх нь эрүүл  мэндийн боломжид тохирсон зай туулдаг.  Хөтөлбөрт хамрагдсанаар хүүхдийн өөртөө итгэх итгэлийг сайжруулж, тууштай зан чанарт сургах, өөрийгөө дайчлах зориг өгөх, нийгэмд идэвхтэй иргэн болж төлөвшихөд хувь нэмэр оруулах зорилготой.

Уг хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэх туршилтыг 2016 онд нийслэлийн тусгай 29-р сургууль дээр 97 хүүхдийг хамруулан эхэлж байсан бол 2017-2022 онуудад Нийслэлийн 6 тусгай сургуулиудыг хамруулан давхардсан тоогоор 1300 орчим сурагч хамрагдсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637224
0 эможи

Зочин
2022-05-23 05:47
Зүгээр л хүүхдийн баярыг тэмдэглээчээ заавал төхир дутуу хүүхдүүдийг онцлож яадаг байнаа.
keyboard_arrow_up