САЙН МЭДЭЭ: Орон нутагт шилжин суурьших иргэдэд 3% хүүтэй ипотекийн зээл олгоно САЙН МЭДЭЭ: Орон нутагт шилжин суурьших иргэдэд 3% хүүтэй ипотекийн зээл олгоно
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

САЙН МЭДЭЭ: Орон нутагт шилжин суурьших иргэдэд 3% хүүтэй ипотекийн зээл олгоно

2022 оны 5 сарын 21

Arslan.mn

Ипотекийн орон сууцны зээлд хамрагдсан иргэдийн сар бүрийн төлбөрөөс МИК дунд нь хувь авдаг тухай асуудлыг Шадар сайд С.Амарсайхан хөндөн олон нийтэд дэлгэж, улмаар Сангийн яамаар ахлуулсан Барилга хот байгуулалтын яам, Санхүүгийн зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Монгол банк, Хөгжлийн банк зэрэг байгууллагууд болон эдийн засагчид, хөндлөнгийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулан ажиллаж буй.

Тэгвэл орон нутагт ажиллаж амьдрахыг төсвийн бодлогоор хэрхэн дэмжиж байгааг  талаар Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.  

2022 онд хэрэгжүүлж эхлэхээр төсвийн тодотголд тусгасан  хөдөө, орон нутагт шилжин суурьших иргэдийг дараах төсвийн бодлогоор дэмжихээр болжээ.

Тухайлбал анх удаа орон сууц худалдаж авах иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 6%-ийг хөнгөлж 3% болгож, урьдчилгаа төлбөрийн 30 хувийн 60 хувийг төр батлан даана.

Түүнчлэн орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор, бизнес эрхлэх иргэн, аж ахуйн нэгжүүдэд 1%-ийн хөнгөлөлттэй зээл олгох юм байна. Үүнээс гадна орон нутагт ажиллаж амьдрах иргэдийг дараах байдлаар дэмжих аж.

Харин 2023 оноос

  • 2023 оноос хойш хэрэгжих дулаан, цахилгааны төслүүд борлуулалт хийж эхэлснээс хойш гурван жил 90%, дараагийн гурван жил 50%-иар тус тус орлогын татвараас хөнгөлнө;
  • Уул уурхайн компаниас бусад нийслэлд байршилтай (Багануур, Багахангай, Налайх дүүргээс бусад дүүрэгт байршилтай) үйлдвэр, агуулахаа орон нутаг руу нүүлгэсэн тохиолдолд нүүлгэн шилжүүлэлтийн зардлыг 50%-иар нэмэгдүүлэн тооцож татвар ногдох орлогоос хасна;
  • Уул уурхайн компаниас бусад орон нутагт барьж байгуулсан барилга байгууламжийн элэгдэл тооцох хугацаа одоо 25 жил байгaaг өөрийн сонголтоор 15 жилийн дотор түргэн хугацаанд элэгдүүлэн зардлаа хурдан нөхөх боломж олгоно;
  • Уул уурхайн компаниас бусад орон нутагт үйл ажиллагаа явуулдаг, орон нутагт бүртгэлтэй компани ажил хайгч иргэнийг шинээр ажилд авч ажиллуулсан тохиолдолд олгосон цалингийн зардлыг 20%-иар нэмэгдүүлэн тооцож, татвар ногдох орлогоос нэг удаа хасч татварын дэмжлэг үзүүлнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
8
haha an post
wow an post
yay an post
2
sad an post
1
ouch an post
3
confuse an post
3
angry an post
3
637206
44 эможи

Batbold
2022-05-24 17:42
Medeelel hangalttai ugwul shiljij suurishmaar bn
irgen
2022-05-24 10:46
hodoo oron nutgiin bairnii une tengert hadahiin bndaa
Иргэн
2022-05-24 02:54
8%-ийн зээлтэй хүмүүсийн зээлийн хүүг нь яаралтай буулгамаар байна
turiin alban haagch
2022-05-23 08:53
saihan demjleg uzuuleh gej bgam bnaa. Ipotekiin 8%-iin zeel awaad olon jil tulj baigaa nad humuusiin zeeliin huug yaraltai buulgaj uguusei 6 bish 8% zeeltei irged olon baigaa
Anhtuya
2022-05-23 08:09
Yamar saihan medee we yaj hamragdah we
8%н зээлийг 3% болгож өгнө үү?
2022-05-22 20:43
пүрэвдорж
Зочин
2022-05-22 14:18
1989 оноос өмнө бол хөдөө ажил хийхээр очсон дээд боловсролтой иргэдэд хээрийн , бүсийн нэмэгдэл өгдөг байсан . Гэхдээ 3-с дээш жил ажилладаг байсан юм
Туяа
2022-05-21 21:23
Уул уурхайн ажилчдын цалин бага болсон шүү дээ байрны энэ хөнгөлөлтөнд хамрагдаж болно биз дээ
Зочин
2022-05-21 18:32
Сайн бна. Одоо л нэг учир начираа бага зэрэг олох гэж бна. Хотын татварыг өндөр, хөдөөнийхнийг багасгавал хүссэн эс хүссэн хөдөөг зорино
irgen
2022-05-21 17:35
orr
J. Altanhuyg
2022-05-21 13:10
Yaj hamragdah ve.
Ганбилэг Ганчимэг
2022-05-21 12:44
Oron nutagt shiljeed oron suuts bish gazar awaad baishin bariwal zeel olgoh bolowuu haanaas
Зочин
2022-05-21 12:25
Тээр засаг ажлаа хийж байна. оршил хэсэг, шадар сайд ямар ч хэрэг алга. хийж буй ажлын урдуур орж оноо авах гэсэн сда. ккк.
Irgen
2022-05-21 11:48
Utidchilgaag nibuulgaj ydaj 10% bolgoh heregtei shu. Ur dun sain garna
keyboard_arrow_up