Амралтын өдрүүдэд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно Амралтын өдрүүдэд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Амралтын өдрүүдэд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно

2022 оны 5 сарын 19

Энэ амралтын өдрүүдэд буюу тавдугаар сарын 21, 22-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 23, 24-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр бороо орох юм байна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 23, 24-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэх аж. 21-нд нутгийн баруун хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус дулаан байх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637161
0 эможи

keyboard_arrow_up