ПРОКУРОР: “ “Хүчирхийлэлгүй аз жаргалтай гэр бүл” гар зургийн уралдаан зохион байгуулжээ ПРОКУРОР: “ “Хүчирхийлэлгүй аз жаргалтай гэр бүл” гар зургийн уралдаан зохион байгуулжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ПРОКУРОР: “ “Хүчирхийлэлгүй аз жаргалтай гэр бүл” гар зургийн уралдаан зохион байгуулжээ

2022 оны 5 сарын 19

Arslan.mn

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газраас “Хүүхдийн эрх” аяны хүрээнд тус сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Засаг даргын тамгын газартай хамтран “Хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтыг ерөнхий боловсролын Бор-Өндөр цогцолбор сургуулийн 300 гаруй сурагчдад зохион байгуулжээ.

Арга хэмжээний хүрээнд хуульчаар суралцах, тэр дундаа прокурор болох хүсэл сонирхолтой 20 сурагч прокурорын байгууллагын үйл ажиллагаа, ажлын нэг өдөртэй танилцаж, сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

Мөн аяны хүрээнд Бор-Өндөр цогцолбор сургуулийн сурагчид дунд “Хүчирхийлэлгүй аз жаргалтай гэр бүл” гар зургийн уралдаан, “Хүчирхийллийн эсрэг” ханын сонины уралдааныг зохион байгуулж, идэвхтэй оролцсон сурагчдыг өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнаж, урамшуулсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637146
0 эможи

keyboard_arrow_up