ТАНИЛЦ: Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны ХУВААРЬ ТАНИЛЦ: Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны ХУВААРЬ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ТАНИЛЦ: Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны ХУВААРЬ

2022 оны 5 сарын 19

Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарьт зарим өөрчлөлт оржээ.

-Тавдугаар сарын 21-нд 12:00 цагаас сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан. Барилдах бөхчүүдийг тухайн өдрийн 09:00 цагаас бүртгэнэ.

- Тавдугаар сарын 22-нд 12:00 цагаас нийтийн монгол шандастан болон өсвөрийн бөхийн барилдаан. Барилдах бөхчүүдийг тухайн өдрийн 09:00 цагаас бүртгэнэ. Өсвөрийн барилдаанд 2006.01.01-нээс хойш төрсөн хөвгүүд зодоглоно. Нийтийн монгол шандастны барилдаанд бөхийн болон спортын ямар нэг төрлөөр тусгайлан хичээллэдэггүй залуус зодоглох боломжтой.

- Тавдугаар сарын 25-нд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, улсын тонж манлай засуул Дашдондогийн Цогзол агсны нэрэмжит өсвөрийн хүүхдийн барилдаан. Барилдах хөвгүүдийг тухайн барилдааны удирдамжид заасны дагуу тавдугаар сарын 23-24-ний өдрүүдэд Монгол Бөхийн Өргөөнд бүртгэнэ.

- Тавдугаар сарын 28-нд 12:00 цагаас Улсын аварга цолд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан. Барилдах бөхчүүдийг тавдугаар сарын 26, 27-ны өдрийн 10:00-17:00 цагт цахимаар бүртгэнэ.

- Тавдугаар сарын 29-нд 12:00 цагаас цэргийн цол чимэг олгох бүх цэргийн наадам, аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаан. Хүчний спорт хороодод ажилладаг бөхчүүд мэдүүлгээр оролцоно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
7
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
2
637145
14 эможи

Мөнхжаргал
2022-05-20 16:27
Хүй долоо худагт болон гэсэн биздээ
keyboard_arrow_up