Барилгын материалын үнийн өсөлтөд хяналт тавих ажлын хэсэг байгуулагджээ Барилгын материалын үнийн өсөлтөд хяналт тавих ажлын хэсэг байгуулагджээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Барилгын материалын үнийн өсөлтөд хяналт тавих ажлын хэсэг байгуулагджээ

2022 оны 5 сарын 19

Arslan.mn

Барилгын материалын үнийн өсөлтийн асуудлаар байнгын ажиллагаатай ажлын хэсэг байгуулахаар боллоо.

Холбогдох албаныхан санал солилцож, зах зээлд зохиомлоор дотоодын болон импортын барилгын материалын үнийг өсгөх, монополь байдлаар зах зээлийн үнийг хэт өндөр тогтоох, тонн жин, чанар стандартаа хангахгүй барилгын материалыг зах зээлд хэт ит ашиг олох зорилгоор худалдан борлуулах, хэрэглэгчийн эрх, ашгийг хохироох гэх мэт асуудлуудын хүрээнд байнгын ажиллагаатай хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллахаар тогтов.

Мөн Барилгын материалын нэгдсэн мэдээллийн сангийн хүрээнд хийгдэх барилгын материалын үнийн судалгааг хамтарч олон нийтэд ил тод нээлттэй болгох ажлуудыг зохион байгуулах аж.

Уулзалтад Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга, Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг, ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун болон холбогдох газар хэлтсийн албан хаагчид оролцсон юм хэмээн Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637142
0 эможи

keyboard_arrow_up