COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 09, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ХХААХҮЯ: Малын үзлэг, ангиллын ажил Сэлэнгэ, Дархан-уул аймагт явагдаж байна

админ
2022 оны 5 сарын 18

Arslan.mn

Монгол улсын засгийн газраас 2017 онд малын генетик нөөцийн тухай хуулийг баталсан. Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилт хангах Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн яамны сайдын тушаалын дагуу эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс нутаг Дархан-Уул аймгийн 4 сум, Сэлэнгэ аймгийн 17 сумын хэмжээнд үржүүлж байгаа мал сүрэгт үзлэг, ангилал явуулах, үйлдвэрлэг байдлыг тодорхойлох, ашиг шимийн төвшинг тогтоох, цөм сүрэг бүрдүүлэх, стандартын шаардлага хангасан үржлийн малыг ээмэгжүүлж бүртгэлжүүлэх, улсын мал үржлэгийн бүртгэлийн системд бүртгэж баталгаажуулах ажил хийгдлээ.

Тус ажлын хүрээнд Сэлэнгэ аймагт мэргэжлийн мал үржүүлэх технологийн 4 аж ахуй нэгж шалгаран ажиллаж байгаа бол Дархан-Уул аймагт 3 аж ахуй нэгж шалгаран үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

Сүүлийн жилүүдэд малчид малынхаа чанарт бус тоонд анхаарах болсон. Энэ нь бэлчээрийн даац хэтрэх, малын цус ойртох эрсдэлүүд үндэс суурь нь болоод байгаа. Тиймээс энэ бүхнээс урьдчилан сэргийлэх үүднээс Малын удмын сангийн үндэсний төвөөс Сэлэнгэ, Дархан-Уул аймагт малын үзлэг ангиллын ажлыг зохион байгуулаад байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637096
0 эможи

keyboard_arrow_up