Хөгжлийн банкны асуудлаар 61 хүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татжээ Хөгжлийн банкны асуудлаар 61 хүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хөгжлийн банкны асуудлаар 61 хүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татжээ

2022 оны 5 сарын 18

Arslan.mn

Өчигдөр Хөгжлийн банкны асуудлаарх Хянан шалгах түр хорооны хуралдаан болсон. Энэ үеэр прокурорын байгууллагаас тус банктай холбоотой найман албан тушаалтныг цагдан хорьж, шалгаж байгаа тухай мэдээлэл өгсөн байна.

Тодруулбал, Мөрдөн шалгах ажиллагааны явцад Хөгжлийн Банкны албан тушаалтнууд болон зээл авсан аж ахуйн нэгжийн гээд найман албан тушаалтныг цагдан хорьж, шалгаж байна.

Хөгжлийн банкны асуудлаар 61 хүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татжээ

Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Т.Оргил-Очир “Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банктай холбоотой мөрдөн байцаалтын 6, хэрэг бүртгэлтийн 26 хэрэгт прокуророос хяналт тавин ажиллаж байна. Үүнээс улс төрд нөлөө бүхий этгээд дөрөв, Хөгжлийн банкны болон төрийн байгууллагын эрх бүхий 33 албан тушаалтан, аж ахуйн нэгжийн 24 албан тушаалтан зэрэг нийт нэр бүхий 61 хүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан. Хөгжлийн банкны найман албан тушаалтан, аж ахуйн нэгжийн зургаан албан тушаалтанд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас Хөгжлийн банканд учруулсан нийт хохирлоос 201 тэрбум 287 сая орчим төгрөгийг нөхөн төлүүлсэн. Мөн Эрүүгийн хуульд заасны дагуу гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг хураан авах, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлүүлэх зорилгоор 47 аж ахуйн нэгж, тэдгээрийн хувьцаа эзэмшигч, 63 иргэний нийт 682 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө, 765 ширхэг тээврийн хэрэгсэл, арилжааны банкнууд дахь 104 ширхэг хадгаламжийн дансыг битүүмжилсэн. Түүнчлэн 25 аж ахуйн нэгжийн хувьцаа арилжаалах эрхийг хязгаарлах арга хэмжээг авсан” гэв.

Гишүүдийн зүгээс Хянан шалгах түр хороо нь Хөгжлийн банктай холбоотой хэрэгт хуулийн байгууллагад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлжээ. Хянан шалгах түр хорооны дараагийн хурлаар нотлох баримт цуглуулж, тогтоол гаргах аж. 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637073
0 эможи

keyboard_arrow_up