СЭРЭМЖЛҮҮЛЭГ: НМХГ-ын нэрийг барьж залилан хийж байна СЭРЭМЖЛҮҮЛЭГ: НМХГ-ын нэрийг барьж залилан хийж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: НМХГ-ын нэрийг барьж залилан хийж байна

2022 оны 5 сарын 14

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албан хаагчийн нэрийг ашиглан удаа дараа залилан хийхийг оролдсон тул цагдаагийн байгууллагад хандаж байгаагаа мэдэгджээ. Тодруулбал, залилагчид тодорхой нэр бүхий аж ахуй нэгж байгууллагаас мөнгө нэхсэн хууль бус үйлдэл гарсантай холбогдуулж уг асуудлыг шалгуулахаар нийслэлийн Цагдаагийн удирдах газарт албан бичгээр хандсан байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус удирдамжтай шалгалт хийдэг ба зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээр очихдоо тухайн аж ахуй нэгж байгууллагадаа урьдчилан мэдэгддэг аж.

Гэтэл залилагчид санаатайгаар аж ахуй нэгжүүдээс мөнгө нэхэх, албан хаагчийн нэрийг барьж хууль бус үйлдэл хийхийг оролджээ. Иймд иргэд, аж ахуй нэгж байгууллага Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгтэй хамааралтай асуудлаар 7012-8012 тоот утсанд хандан гомдол, мэдээллийг өгч хамтран ажиллахыг хүссэн байна. Хэрэв төлөвлөгөөт бус, албан хувцасгүй, ажлын үнэмлэх байхгүй зэрэг тодорхойгүй хүмүүс НМХГ-аас явж байгаа бол заавал тодруулахыг хүсчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
2
636956
6 эможи

keyboard_arrow_up