Гадаадын 116 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгалаа Гадаадын 116 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгалаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Гадаадын 116 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгалаа

2022 оны 5 сарын 13

Arslan.mn

Гадаадын иргэн, харьяатын газар тавдугаар сарын 09-ний өдрөөс оршин суух хугацаа сунгуулах хүсэлтийг зөвхөн цахимаар хүлээн авч эхэлсэн.

Тэгвэл энэ долоо хоногт 82 аж ахуйн нэгж, байгууллагын 116 гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн сунгалтын хүсэлтийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэлээ.

Иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд гадаадын иргэний оршин суух зөвшөөрөл сунгах хүсэлт гаргахдаа зөвшөөрлийн хугацаа дуусахаас 5-аас доошгүй хоногийн өмнө хүсэлтээ илгээх бөгөөд хүсэлтийг үндэслэн 1-3 хүртэл жилээр сунгах боломжтой юм.

Уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд https://immigration.gov.mn сайтаар хүсэлтээ илгээхдээ бүрдүүлэх баримт бичгийн жагсаалттай сайтар танилцаж, мэдээллээ нягталж ирүүлэхийг хүсье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636954
0 эможи

keyboard_arrow_up