COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Дотоодын цэргийн штабаас “ХАМГААЛАЛТАД ХАМТДАА” арга хэмжээг зохион байгуулж байна

админ
2022 оны 5 сарын 13

Arslan.mn

Монгол Улсад орчин цагийн Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ой, “Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан Улаанбаатар Дотоодын цэргийн хүрээний анги, байгууллагын алба хаагчдын гэр бүлийн гишүүдийн дунд “Хамгаалалтад хамтдаа” арга хэмжээг өнөөдөр /2022.05.13/ “Сүлд” чуулгын байранд зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээний үеэр Дотоодын цэргийн байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргийн онцлогийг гэр бүлд нь таниулах, мөн Цагдаагийн ерөнхий гарын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомж”, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас “Гэр бүлийн харилцаа” сэдвээр сургалт зохион байгуулсан юм.  

Арга хэмжээний үеэр алба хаагчдын дунд явуулсан санал асуулгаар “Бахархалт аав”, “Бахархалт ээж”-ийг шалгаруулж, “Гэр бүлдээ бичих миний сэтгэлийн үг” сэдэвт захидлын уралдаанд тэргүүн, дэд, гутгаар байр эзэлсэн алба хаагчдыг шалгаруулав.

Дотоодын цэргийн байгууллагын “Бахархалт аав”-аар Дотоодын цэргийн 05 дугаар ангийн Хамгаалалтын зургаадугаар салбарын захирагчийн орлогч, ахлах дэслэгч Х.Батбаяр, “Бахархалт ээж”-ээр Дотоодын цэргийн 805 дугаар ангийн Ус хангамжийн эх үүсвэрийг хамгаалах хоёрдугаар салбарын салааны захирагч, ахлах ахлагч Ш.Ганчимэг нар тодорлоо.

“Хамгаалалтад хамтдаа” арга хэмжээ алба хаагчдын гэр бүлийн гишүүдийн дунд “Гар бөмбөг”-ийн тэмцээнээр үргэлжилж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
636946
1 эможи

keyboard_arrow_up