Г.ЗАНДАНШАТАР: Тоон гарын үсгээ баталгаажуулснаар төрийн үйлчилгээг ХААНААС Ч ЦАХИМААР авах боломж бүрдэж байна Г.ЗАНДАНШАТАР: Тоон гарын үсгээ баталгаажуулснаар төрийн үйлчилгээг ХААНААС Ч ЦАХИМААР авах боломж бүрдэж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Г.ЗАНДАНШАТАР: Тоон гарын үсгээ баталгаажуулснаар төрийн үйлчилгээг ХААНААС Ч ЦАХИМААР авах боломж бүрдэж байна

2022 оны 5 сарын 09

Arslan.mn

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос “Цахим үндэстэн” болох эрх зүйн суурь орчныг бүрдүүлэхийн тулд багц хуулиудыг боловсруулан, УИХ-аар хэлэлцэн баталсан билээ. Энэ сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн эдгээр хуулиудын нэг нь Цахим гарын үсгийн тухай хууль юм.

Хуулийн хэрэгжилтийн хүрээнд улсын бүртгэлийн байгууллага иргэдэд тоон гарын үсгийг олгож эхэлсэн бөгөөд өнөөдөр миний бие цахим гарын үсгээ баталгаажуулж авлаа.

Иргэд өөрт ойрхон байрлах бүртгэлийн байгууллагын салбар, нэгжээс биечлэн очиж тоон гарын үсгээ авахаас гадна цахим төхөөрөмж ашиглан таниулах боломжтой. Түүчнлэн зургаадугаар сараас эхлэн гар утсанд зориулсан аппликейшн хэрэглээнд нэвтрэх юм.

УИХ-ын үйл ажиллагааг цахимжуулах, хууль тогтоомжид олон нийтийн санаа, бодлыг бодитойгоор тусгах зорилгоор D-Parliament төслийг хэрэгжүүлж байна. Иргэдийн засаглах эрхийг хангахын тулд уг тоон гарын үсгийг D-Parliament төсөлтэй уялдуулах шаардлагатай.

Одоо хэрэгжиж байгаа хуулиар УИХ-ын гишүүд, Засгийн газар, Ерөнхийлөгч хууль санаачлах эрхтэй байгаа бол иргэд өөрсдөө нэгдэн, тодорхой асуудлыг дэвшүүлж, уг санаачилгыг УИХ-ын түвшинд хуулийн төсөл болгон хэлэлцүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн иргэд тоон гарын үсгээ таниулснаар D-Parliament аппликейшнээр дамжуулан албан бичиг солилцох, цахимаар баримт бичгээ баталгаажуулах боломж ч мөн бүрдэж байгаа юм.

Цаасгүй, хүртээмжтэй, цаг хэмнэсэн, түргэн шуурхай шийдлээр та бүхэн Монгол улсын хаанаас ч өөрийн тоон гарын үсгээрээ төрийн үйлчилгээг авах боломжтой боллоо.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636788
0 эможи

keyboard_arrow_up