НМХГ: СХД-т ил задгай худалдаа, гадна талбайн хоол үйлдвэрлэл эрхлэгчдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ НМХГ: СХД-т ил задгай худалдаа, гадна талбайн хоол үйлдвэрлэл эрхлэгчдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 15, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

НМХГ: СХД-т ил задгай худалдаа, гадна талбайн хоол үйлдвэрлэл эрхлэгчдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ

2022 оны 5 сарын 09

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2022 оныг “Хотын иргэний жил” болгон зарласантай холбоотойгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн хэмжээнд 34 байршилд худалдаа, үйлчилгээний цэг гаргах ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт ил задгай худалдаа, үйлчилгээ эрхлэхээр ЗДТГ-т хүсэлт гаргасан 19 иргэдийг хамруулан 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр сургалт зохион байгууллаа.

Сургалтад НМХГ-ын дэд дарга Б.Алтантуяа, ХАБХААХХ-ийн хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Х.Чимгээ, тус дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн албан хаагчид оролцож, мэргэжлийн хяналтын байгууллагаас баримтлах бодлого чиглэл, хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааны эрүүл ахуйн нөхцөл, шаардлага, хүнсний аюулгүй байдлыг хангахад анхаарах асуудлуудаар мэдээлэл өгч, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, иргэдийн асуусан асуултад хариулт өгч ажиллалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636781
0 эможи

keyboard_arrow_up