Сэлэнгэ мөрөнд осолдсон иргэдийг 24 дэх өдрөө ХАЙЖ БАЙНА Сэлэнгэ мөрөнд осолдсон иргэдийг 24 дэх өдрөө ХАЙЖ БАЙНА
05 сарын 07, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Сэлэнгэ мөрөнд осолдсон иргэдийг 24 дэх өдрөө ХАЙЖ БАЙНА

2022 оны 5 сарын 05

Arslan.mn

Сэлэнгэ мөрөнд осолдсон байж болзошгүй иргэдийг 24 дахь өдрөө эрэн хайж байна.

Тодруулбал, Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харлагийн голын-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 134 км, сумын төвөөс баруун хойд зүгт 24 км/, Хялганат тосгоноос баруун зүгт 35 км/ “Портер” загварын ачааны автомашинтай зорчиж явсан 3 хүн 04.09-ний өдрөөс сураггүй болсон бөгөөд “Сэлэнгэ” мөрөнд осолдсон байж болзошгүй тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах тухай хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас өнгөрөгч дөрөвдүгээр сарын 12-ны өдөр ирүүлжээ.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн С /47 настай, эрэгтэй/, О /47 настай, эмэгтэй/, Б /6 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа ч өнөөдрийг хүртэл үр дүнд хүрээгүй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
1
confuse an post
angry an post
636700
4 эможи

Занга
2022-05-07 09:06
Гол мөрөн, нуурын ус, мөсөнд анхаарал болгоомжтой хандах ёстой.Тэгээгүйгээс болж амь насаа алдахаас гадна бусдад чирэгдэл учруулж, гол мөрнийг бохирдуулах, байгаль орчныг өмхийрүүлэх эрсдэлд оруулж байгаа...
keyboard_arrow_up