УЕПГ: Сэргээшийн шинжилгээ авсан ажлын хэсэг “хахууль аваагүй“ тул хэргийг хаасан шийдвэрийг хэвээр үлдээв УЕПГ: Сэргээшийн шинжилгээ авсан ажлын хэсэг “хахууль аваагүй“ тул хэргийг хаасан шийдвэрийг хэвээр үлдээв
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

УЕПГ: Сэргээшийн шинжилгээ авсан ажлын хэсэг “хахууль аваагүй“ тул хэргийг хаасан шийдвэрийг хэвээр үлдээв

2022 оны 4 сарын 26

Улсын Ерөнхий Прокурорын Газраас "Допингийн 38 бөхийн зөрчил" гэх хэрэг бүртгэлийн талаарх гомдлын эцсийн хариуг Монголын Үндэсний бөхийн холбоонд ирүүлжээ.

Хариу мэдэгдэлд Сэргээшийн шинжилгээ авах ажлын хэсэг, Допингийн эсрэг Үндэсний төвийн холбогдох албан тушаалтнууд бөхчүүдийн шинжилгээний хариуг хууль бусаар өөрчилсөн, хахууль авсан гэх үйл баримт тогтоогдоогүй хэмээсэн байна.

Мөн гэмт хэргийн шинжгүй гэж прокуророос дүгнэн, хэрэг бүртгэлтийг хааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хүлээн авахаас татгалзжээ.

Мэдэгдэл:

Улсын ерөнхий прокурорын газарт хандаж гаргасан таны гомдлын дагуу Нийслэлийн прокурорын газраас хэрэг бүртгэлтийн 190200700 дугаартай, хааж шийдвэрлэсэн хэргийг татаж хянав.

Хэргийг хянахад “Үндэсний их баяр наадмын бөх, харваачид сэргээшийн шинжилгээ хийх журам”-д заасны дагуу тухайн тамирчнаас шээсний дээжийг авч, дахин давтагдашгүй кодыг тамирчин нэг бүрт олгож, дээжийг БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Дэлхийн допингийн эсрэг агентлагийн итгэмжлэгдсэн лабораторид олон улсын баталгаат шуудангаар илгээж, шинжилгээний хариуг хүлээн авсан байна.

Дэлхийн допингийн эсрэг агентлагийн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тамирчин сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон тохиолдолд Монголын Допингийн Эсрэг төв дүгнэлт гаргаж, Салбар хороонд хүргүүлэх, улмаар Салбар хороо тухайн тамирчинд мэдэгдэж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлах чиг үүрэгтэй ажиллаж иржээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад прокуророос эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний дагуу 2009-2010 он болон 2013-2019 онуудад Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдийн шинжилгээний хариуг Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Дэлхийн допингийн эсрэг агентлагийн итгэмжлэгдсэн лабораториос гаргуулан авахад нийт 11 тамирчны дээжид сэргээшийн төрлийн бодис илэрсэн байна.

Сэргээшийн шинжилгээ авах ажлын хэсэг, Допингийн эсрэг Үндэсний төвийн холбогдох албан тушаалтнууд бөхчүүдийн шинжилгээний хариуг хууль бусаар өөрчилсөн, хахууль авсан гэх үйл баримт тогтоогдоогүй, тэдгээрийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэж прокуророос дүгнэн, хэрэг бүртгэлтийг хааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг мэдэгдье. Энэ нь тус Прокурорын газрын эцсийн шийдвэр болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636400
2 эможи

keyboard_arrow_up