ХХААХҮЯ: Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг НЭМЭГДҮҮЛЭХ, үнийг ТОГТВОРЖУУЛАХ боломжийн талаар ярилцлаа ХХААХҮЯ: Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг НЭМЭГДҮҮЛЭХ, үнийг ТОГТВОРЖУУЛАХ боломжийн талаар ярилцлаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ХХААХҮЯ: Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг НЭМЭГДҮҮЛЭХ, үнийг ТОГТВОРЖУУЛАХ боломжийн талаар ярилцлаа

2022 оны 4 сарын 25

Arslan.mn

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, тус яамны хүнсний асуудал хариуцсан дарга, бусад албаныхан болон ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун нар хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид, махны холбоод, худалдаа, үйлчилгээ эрхлэгч томоохон аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар гол нэрийн хүнс, барааны үнийг тогтвортой байлгах, цаашид нэмэгдүүлэхгүй байх, нэмүү өртгийн зардлыг бууруулах ямар боломж байгааг ярилцсан юм.

Төр, хувийн хэвшлийн хооронд хэрхэн гүүр болох, үйлдвэрлэгч болон худалдааны салбарынхантай хэрхэн ойлголцох, бодлогын ямар дэмжлэг хэрэгтэйг, Засгийн газраас гаргаж байгаа зээлд хамрагдах боломж болон компани, аж ахуйн нэгжийн эргэлтийн хөрөнгийг хэрхэн нэмэгдүүлж болохыг зөвлөлдөв. 

Хүнс үйлдвэрлэгчид “Ажиллах хүчний хомстолд орсон, үйлдвэрт тогтвор суурьшилтай ажиллах хүч ихээхэн дутагдалтай байна” гэсэн бол худалдааны салбарынхан иргэдийн худалдан авах чадвар эрс муудсан гэдгийг хэлж байлаа. 

“Иргэдийн амьжиргаанд үнийн өсөлтийн дарамтыг мэдрүүлэхгүй, харин ч лангуун дээрх ханш болон үйлдвэрлэгчээс нийлүүлж байгаа анхны үнийг 50-350 төгрөгөөр бууруулах боломж, нөөц, гарц, шийдэл бий. Энэ чиглэлээр үйлдвэрлэгчидтэйгээ хамтран ажиллах саналтай байна” гэдгийг сайд З.Мэндсайхан илэрхийллээ.

Цар тахал болон дайны уршиг цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгаа энэ үед үндэсний үйлдвэрлэгчид эх оронч сэтгэлээр асуудалд хандах, төр хувийн хэвшлээ дэмжсэн олон талт бодлогоо илүү хүртээмжтэй болгох шаардлага үүссэн. Тиймээс өнөөдрийн уулзалтаас гарсан саналаа нэгтгэж, хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнийг тогтворжуулахад оролцоогоо нэмэгдүүлэхээр боллоо.   

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636374
0 эможи

Зочин
2022-04-25 20:02
тогтворжуулах биш буулгах хэрэгтэй. Өнгөрсөн онд хонины ястай мах 5000-7500 төг байсан одоо 14500 төг байна. Яаж ч бодсон үндэслэлгүй үнэ, мөнгө хүүлэлт байгаа биз дээ.
keyboard_arrow_up